Залуу та найз бvсгvйнхээ яаж инээдгийг анзаарахад гэмгvй. Учир нь инээд хvнд ихийг хэлж өгдөг. Хөдөлгөөн хийдэггvй эмэгтэй
Бие даасан ямар ч зvйлд өөрийн санал бодлыг эхний ээлжинд удирдлага болгодог, бусдын саналыг басамжилдаг, тоомсоргvй.
Толгойгоо гэдийлгэдэг
Итгэмтгий, хөнгөмсөг, гэнэтийн санаандгvй vйлдэлд сандардаггvй. Зөвхөн өөрийнхөө бодлоор шийдвэр гаргадаг.
Нvvрээ гараараа дардаг
Мөрөөдөмтгий биеэ барьж чаддаг, амьдралын асуудалд бодитоор ханддаг нэгэн. Бусдын хэрэгт хутгалдах дургvй.
Хамраа vрчийлгэдэг
Сэтгэл санаа, vзэл бодлоо хурдан өөрчилдөг, тvр зуурын сэтгэлийн хөөрөлд хялбархан автдаг. Энэ нь өөрт болон бусдад бэрхшээл учруулдаг.
Гараараа амаа дардаг
Ялимгvй эмээж ичсэн байдалтай, өөртөө итгэлтэй бус, бачимдан тэвддэг. Таны бvсгvй ингэж инээдэг бол биеэ байнга барьж, өөрийгөө шvvмжилдэг зангаа орхиж, чөлөөтэй байж сурахыг зөвлөөрэй.
Эрvvгээ тулдаг
Ахимаг настай байсан ч идэр залуугийн цог жавхаагаа хадгалж чаддаг, аливаа асуудлыг удтал бодож шийддэг.
Нvдээ онийлгодог
Өөртөө бат итгэлтэй, гvдэсхэн. Ер бусын ухаалаг, авьяаслаг, ажил хэрэгч, цөхрөлтгvй, няцашгvй зоригтой. Ийм эмэгтэйчvvд зарим vед өөрийгөө хянаж чаддаггvй.