“Universe best songs” уралдааны анхны ялагч Ч.Цэлмүүнийг өдгөө Монголын шинэ дива ч гэдэг. Тэрбээр “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл, “Ээжийн дайсан” киноны гол дүрд тоглож чадварлаг гэдгээ улам ч бататгасан юм.
Хэдэн жилийн өмнө гэр бүлийн амьдралд хөл тавьсанаа зарлаж, хөрөнгөтэй айлын хүү гэгддэг Алтанхайрхантэй гэрлэж үрийн зулай үнэрлэсэн ч удалгүй хоёр тийш болцгоосон.
Тэгвэл энгийн, тайван амьдралыг эрхэмлэдэг бүсгүй маань найз залуутай болсоноо өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд ил болгожээ.
Шинэхэн хосууддаа аз жаргал хүсье.
Э.Гэрэл
zuv.mn