Дасгал хийдэг хүн бүрт хамгийн хэрэгтэй 4 зүйл
Хамтрагч
-Би өглөө болгон цэцэрлэгт хүрээлэн орж гүйдэг юм. Тэгсэн уржигдар манай нэг найз хамт гүйе гэхээр нь зөвшөөртөл нөгөөх чинь хэд гүйгээд л бахардаад амьгаадаад зогсчихно. Тийм хүнийг чинь хаяад гүйх хэцүү, хүлээгээд зогсоод байх хэцүү байгаа юм чинь.
Би нэгэн таньдаг эгчтэйгээ ярилцан суутал эгч маань ийм зүйл ярьсан. Тиймээс хүнд хамтрагч гэдэг хамгийн чухал зүйл. Заавал хүнтэй хамтрах хэрэггүй. Толь хүний сайн нөхөр байж чаддаг.
Дуу
Хөгжим сонсон бэлтгэл хийх нь ажлын идэвхийг нэмэгдүүдэг. Гэхдээ дасгал хийх явцдаа гунигийн дуу сонсвол та эрч хүчтэй байдлаа алдах болно. Болж өгвөл цоглог дуу сонсох хэрэгтэй.
Нойр
Нэг орой шөнийн 04 цаг гэж утав аа. Маргааш өглөө нь 08 цагт ажилтай байсан учраас өглөө 7 гэж босоод л гэрээс гараад явсан. Өглөө ажлаа амжуулчаад л өдөр фитнесрүүгээ ороод дасгалаа хийх гэтэл бие сульдаад л хамаг бие хүндрээд хөдөлж чадахгүй байсан. Гүйлтийн зам дээр гүйх гэхээр л дүргүй хүрээд нэг л хэцүү. Тэгээд арай хийн хэдэн дасгал хийгээд гэртээ ирээд нам унтсан. Та бүхэн ч гэсэн над шиг ийм алдаа гаргахгүйн тулд үргэлж бүтэн нойртой байгаарай.
Хэзээ ч битгий өлс
Зарим эмэгтэйчүүд өлсөхөөр турдаг гэж боддог. Үгүйдээ хонгор минь, өлсөхөөр турах биш харин ч таргалдаг юм. Яагаад гэж үү? Яагаад гэвэл хүн өлсөж байхдаа илүү ихийг идэхийг хүсдэг. Тэгээд хэтэрхий их хоол иддэг. Энэ хамгийн буруу зүйл. Тиймээс өлсөх гээд байвал ааруул, алим , тараг гэх мэт зүйлийг идээрэй.