Эрдэмтэн Patti Wood биеийн хэл болон хүний зан байдлыг судалдаг мэргэжилтэн. Тэрээр “Snap: Making the Most of First Impressions, Body Language and Charisma” нэртэй номондоо нэгэн сонирхолтой нийтлэл оруулжээ.
Тэрээр бүсгүй таны хөхний даруулга хэрхэн өмсөж байгааг хараад л таны зан араншингийн тухай олон зүйлийг хэлж чадна гэсэн. Wood-ын хэлж байгаагаар “Жолоодогч, нөлөөлөгч, дагагч, анхааралтай хянагч гэсэн зан чанарын дөрвөн ялгаатай төрөл байдаг. Тэд аливаа юмсыг хийхдээ өөр өөрийн өвөрмөц арга барилаар хийхийг зорьдог” гэнэ. Эмэгтэйчүүд хөхний даруулгаа дөрвөн өөр хэлбэрээр өмсдөг ба тус бүрдээ өөр өөр утга агуулдаг байна.
Хэрвээ та даруулганыхаа түгжээг урд талдаа түгжээд эргүүлэн аягыг нь урдаа гаргадаг бол та бол “нөлөөлөгч”. Та анхаарлын төвд байж, бусдад таалагдах дуртай. Та үргэлж сайхан харагддаг. Гэхдээ та амархан уйддаг.
Хэрвээ та хөхний даруулганыхаа түгжээг түгжихдээ гараа нурууныхаа ард байрлуулан шууд түгждэг бол та “дагагч” хүн. Та уламжлалыг дагаж, танд юу заасан тэр замаар л явдаг. Та нийтэч, сайн сонсогч нэгэн. Гэвч та өөрчлөлтөнд дургүй.
Урдаа түгжээтэй хөхний даруулга сонгодог бол та “жолоодогч” хүн. Та цагийг дэмий үрдэггүй, бүтээлч, чадварлаг нэгэн. Гэхдээ та хяналтаа алдахаас айдаг.
Хөхний даруулганыхаа түгжээг эхлээд түгжиж байгаад толгой дээгүүрээ углаж өмсдөг бол та “анхааралтай хянагч” гэсэн үг. Та юмсыг эхнээс нь л зөв хийх дуртай. Үйл хөдлөл хийхийн өмнө нөхцөл байдлыг тунгаан боддог. Гэхдээ та анхаарлын төвд байх үнэхээр дургүй.