Жонни Деппын экс эхнэр Эмбер Хёрд дахиад л шүүхийн танхимд очих аж. Энэ удаа жүжигчин бүсгүй экс амрагтайгаа бус харин кино продюссер Кристофер Хэнлитэй шүүхдэлцэх юм. Түүний кинонд Хёрд дүр бүтээсэн билээ. Гэхдээ тус кино олны хүртээл болоогүй. Учир нь, Эмбер болон бусад жүжигчид киног дэлгэцээр гаргахгүй хэмээн эсэргүүцсэн. Тэд киноны уран бүтээлчдийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгажээ.
Хэнли жүжигчин эмэгтэйн зөвшөөрлийг авалгүйгээр орлон тоглогч ашиглан хэт илэн далангуй зураг авалтыг хийчихсэн байна. Тэр хэсгүүдийг үзвэл кинонд Эмбер өөрөө тоглосон юм шиг сэтгэгдэл төрнө. Хёрд кинонд тоглох зөвшөөрөл өгөхдөө продюссер Хэнлитэй бүх нөхцлүүдийг ярилцсан бөгөөд хэт илэн далангуй хэсгүүдэд оролцохгүй гэдгээ хатуу мэдэгджээ. Тэд тохиролцсон зүйлээ цаасан дээр буулгаж баталгаажуулсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn