Сексийн үед өвдөль мэдрэх нь 2 гол шалтгаан байдаг гэж үздэг. Энэ нь өвчин эсвэл “таных” хэтэрхий хуурай байгаагаас юм. Гэвч эдгээр 2 шалтгаанаас өөр шалтгаанууд бий.
1. Жирэмслэлтээс хамгаалах эмнээс.
Жирэмслэлтээс хамгаалах эм нь умайн чийгтэй байдлыг багасгах явдал бий. Энэ үед “тослоод” цааш үргэлжлүүлж болно. Өвчин мэдрэх нь харьцангүй багасна шүү.
2. Өндгөн эс боловсрох үе.
Байгалийн жамаар эмэгтэй хүний биений юм ирэхээс 7 хоногийн өмнө эсвэл ирсний дараа умайн чийгшил багасдаг. Харин мөчлөгийн дунд үед умайн чийгшил хэвийн байдаг.
3. Залуу чинь оршилоо дутуу хийх үед
Эмэгтэй хүний бие сексд бэлэн болохын тулд хангалттай оршил хэрэгтэй. Таныг тодорхой хэмжээнд энхрийлж, үнсэж таалсны дараа үтрээ чийгшиж, секст бэлэн болдог. Тиймээс оршил чухал.
4. Харшлын болон нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй эм хэрэглэх
Харшлын эсрэг эм нь биеийн салстыг ялгаруулах үйл ажиллагааг багасгадаг. Магадгүй үүнээс болж таны үтрээ хуурай байж болно.
5. Үтрээний уруулаа гэмтээгээгүй биз?
Нандин газраа цэвэр байлгахын тулд бид үсийг нь хусчихдаг. Энэ үед татуургаар гэмтээх тал бий.
6. Мөөгөнцөр ч байж болно
Таны доороос сүүн цагаан шингэн ялгараад байвал мөөгөнцөр байх магадлалтай. Заавал мазокын шинжилгээ өгөх шаардлагатай шүү. Мөөгөнцөр нь таны дархлаа муудах, буруу хооллолтоос болж ихсдэг. Эмч нар үтрээнд бага хэмжээний мөөгөнцөр байх нь аюулгүй гэж үздэг ч, ихэсвэл эмчид хандах шаардлагатай.
7. Элдэв халдварт өвчин
БЗХӨ нь таны өндгөвч болон бэлгийн уруулд өвчин мэдрүүлдэг. Эмчид хандах шаардлагатай.
8. Та 2 таагүй байрлал сонгосон
Та 2-ын хэрэглэдэг байрлал танд эвгүй байвал, өөрт таатай эвтэйхэн байрлал сонго
9. Жирэмслэлт
Сексийн үеэр тэр чигтээ өвдөлттэй, хөндүүр байгаад байвал жирэмсэн байж болзошгүй.
10. Хөхүүл бол
Эмэгтэй хүний бие хөхүүл үед эстроген буюу гормоны хэмжээ багасаж үтрээ хуурайшиж болно.
11. Эрт үеийн менопауз
Энэ нь сексийн үед өвдөлт мэдрэх шалтгааны нэг байж болно. Энэ нь эмэгтэй хүний биеийн гормоны хэмжээ багассанаас үүсэж болно. Эмчид хандах шаардлагатай.
12. Дугуй унах үед
Дугуйны сандалаа буруу тохируулсан үед энэ нь шалтгаан болж болно.