ГВАТЕМАЛ. /Associated Press/. Гватемал улсын дэд Ерөнхийлөгч Роксана Балдеттигийн нүүр рүү гурил цацсан хоёр эмэгтэйг тус улсын эрх бүхий байгууллага баривчлан саатуулжээ.
Балдетти өчигдөр орой Ерөнхийлөгчийн илтгэлийг дуусгаад Үндэсний театраас гарч явжээ. Гэтэл хоёр эмэгтэй түүн рүү гурил цацсан байна. Дэд Ерөнхийлөгч амьсгалахад хэцүү байна гэж хэлсэн тул түүнийг эмнэлэгт хүргэсэн аж.
Цагдаад баривчлагдсан хоёр эмэгтэйн нэг “Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх эрх надад бий” гэж мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч Отто Молина Перез аюулгүй байдлын салбарт гарч буй ололт амжилт, хүүхдийн өлсгөлөнтэй тэмцэх тухай илтгэл тавьжээ.
Харин Үндэсний театрын гадна 30 орчим хүн эсэргүүцлийн жагсаал хийсний дөрвийг нь цагдаа нар баривчилсан байна.
Л.Урангуа