Бүсгүйчүүд бидний шунал дуусна гэж үү? Харин өөрт чинь заавал байх ёстой гол чимэглэлийн зүйлүүдийг мэдэж авснаар өөр бусад “байсан ч хэрэглэдэггүй” гоёл худалдаж авахаас чинь сэргийлнэ. Та нар минь өөр ямар чимэглэлүүдийг дээрх жагсаалтанд нэммээр байна?
1. Шигтгэдэг ээмэг
Чихэнд шигтгэдэг товчин ээмэгнүүдийн загвар үнэхээр уйтгартай байх нь бий. Харин гоёлын хайрцганд чинь байх ёстой ээмэг бол гялтганадаг, сонирхолтой загвартай, сувдан чимэглэлтэй нь. Чимх мөртлөө дэгжин гоёл чинь чамайг ажил дээр ч, хүлээн авалтанд ч эрхэмсэг харагдуулна. Жижигхэн болохоор ямар ч хувцсан дээр сайхан зохиж, өглөө босоод ээмгээ солих билүү гэсэн бодлоос хэсэгтээ ангижруулна гээч!
Гаван бугуйвч
Гаранд өөрөө “Пад” гээд л зүүгдчихдэг гаван бугуйвч гоёлын хайрцганд чинь заавал байх ёстой чимэглэлүүдийн нэг. Зуны нарлаг өдөр шорт, майктай ч төрсөн өдөр дээр богино хар палаажтай чинь ч сайхан зохицоно. Мэдээж хэлбэр нь л гаван болохоос биш өнгө, загвар нь хичнээн ч “эрх чөлөөсөг” байж болно.
3. Урт гинжин зүүлт
Даруухан өнгөтэй хэлхээ гинжин зүүлт ажил хэрэгч бүсгүйчүүийн ч гоёмсог хэрэглээ байх боломжтой. Хар свиттер дээр ч, аялалын цагаан футболкон дээр ч зүүчихдэг урт зүүлтээ заавал аваарай.
4. Шигтгээтэй зүүлт
Хүзүүний чинь өргөнд яг таарсан, жижигхэн шигтгээтэй зүүлт одоо ч чамд байгаа гэдэгт итгэлтэй байна.
5. Нүсэр чимэглэлтэй зүүлт/Стейтмэнт зүүлт/
Эрдэнийн чулуун том том шигтгээнүүдтэй өргөн зүүлтийг юун дээр ч зүүсэн байсан чамайг гэрэлтүүлээд л өгнө. Ажил, хичээл дээрээсээ шууд охидын үдэшт явахаар болвол том чимэглэлтэй, гоёмсог зүүлт зүүгээд л бэлэн боллоо гэсэн үг!
6. Том шигтгээтэй бөгж
Даруухан хувцасласан өдрөө том шигтгээтэй бөгжөөр гангараарай. Том бөгжинд дургүй эмэгтэй хүнд хүртэл заавал нэг байх ёстой. Яагаад гэж үү? Том шигтгээтэй бөгж эзнээ үргэлж гоёж, түүнийг хатан хаан гэдгийг орчлон ертөнцөд зарлаж байдаг юм.
7. Цагириган ээмэг
Аль ч насны хүнд цагариган ээмэг сайхан зохидог. Залуухан охидод жирийн цагаан төмөр, нас бие гүйцээд ирэхээр шигтгээтэй нь, ажил хэрэгч бүсгүйчүүдэд жижиг нь, ээжүүдэд маань дунд хэмжээтэй алтан цагариг гээд бүгд шүү. Энгийн дугуй тойргонд ямар их ид шид нуугдана вэ?
Эх сурвалж http://www.info.mn