АНУ-ын Сан-Диего хотноо баасан гарагт нээлтээ хийсэн комикс номын фестивальд “Харуй бүрий” киноны одод оролцож байна.
Роберт Паттиисон, Кристен Стюарт, Тэйлор Лотнер болон 11 настай Маккензи Фой нар комикс ном зохиогчид болон комикс уншигчидтай уулзсан аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр жүжигчид хүмүүсийн асуултад хариулсан юм. Маккензи хэлэхдээ “Киноны нэг хэсэгт тоглож байхад миний сүүн шүд унасан. Одоо шүд ургаж, би том болсон. Кинонд хамтран тоглосон жүжигчиддээ баярлаж байгаа” гэжээ.
Жүжигчид комикс номын баатруудын хувцас өмсөж, фестивальд оролцож байгаа шүтэн бишрэгчдээ баясгасан аж.