Санаа алдахгүй
Өдөр гэж үгүй
Чамгүйгээр би хэн юм бэ
Санаа дагаад
Бүх юм утгаггүй
Чамгүйгээр би яах юм бэ
Сэтгэл өвдөхгүй
Шөнө гэж үгүй
Чамгүйгээр би хэн юм бэ
Сэтгэл дагаад
Бүх зүйл өнгөгүй
Чамгүйгээр би яах юм бэ
Бодохгүй
Хором гэж үгүй
Чамгүйгээр би амьдрана гэж үү
Бодлоо дагаад
Бүх юм амьгүй
Чамгүйгээр би үргэлжилнэ гэж үү
Төсөөлөөгүй
Ирээдүй гэж үгүй
Чамгүйгээр би урагшлана гэж үү
Төсөөллөө дагаад
Бүх юм зогсонги
Чамгүйгээр би хөдлөнө гэж үү
Инээхэд чинь
Нар гийж
Хажууд чинь цэлмэнэ
Гуниглахад чинь
Сүүдэр нөмөрч
Дэргэд чинь бүрхэнэ
Зүүдлээгүй өглөөг
Унтаагүйд тооцож
Зүсийг чинь хараагүй өдрийг
Амьдраагүйд бодож
Санахгүй
Мөч гэж үгүй
Чамгүйгээр би бодит гэж үү
Санаа дагаад
Бүх юм хоосон
Чамгүйгээр би хэн юм бэ
2017.05.29-нд