Эрчүүд хүүхэд насаа үдсэний дараа амьдралын хэд хэдэн үеийг туулдаг аж. Энэ таван үеийн эхний ба сүүлчийн үе нь бүсгүйчүүдэд ихээхэн хамааралтай гэнэ.
- Нэг. Төлөвших үе. Энэ үед 21-35 насныхан багтдаг. Энэ хугацаанд эрчүүд эхнэр авах, гэр бүлээ төвхнүүлэхэд өөрийгөө зориулна.
- Хоёр. Тогшворжилтын үе. Энэ үед 35-43 насныхан багтдаг. Энэ хугацаанд эрчүүд урьд өмнө олсон амжилтаа бататгахыг хичээнэ.
- Гурав. Эргэцүүллийн үе. Энэ үед 50-55 насныхан багтдаг. Энэ хугацаанд эрчүүд ид насаа туулж өнгөрүүлснээ мэдрэнэ. Бие, сэтгэлийн хямралд амархан автдаг болно.
- Дөрөв. Тэнцвэрийн үе. Энэ үед 55-65 насныхан буюу тэтгэвэрт гарах үеийн эрчүүд хамрагдана. Энэ хугацаа бол эрчүүдийн хувьд амьдралынх хамгийн таатай үе гэж болно.
- Тав. Сэтгэл ханамжтай тайван үе. Гомдол гансралд автах үе. Эрчүүд амьдралынхаа янз бүрийн үед ямар асуудалтай тулгардаг. Үүнийг ойлгож мэдэрсэн эмэгтэйчүүд л тэдэнтэй хэл амаа амархан ололцдог ажээ. Эрчүүдийн зан ааш 40-50 насандаа хүүхэд мэт тааж хэлэхийн аргагүй тогтворгүй болдог аж. Энэ үедээ тэд амьралаа өөрчлөх гэж зүтгэх нь ч энүүхэнд гэнэ. Өөрийг нь маш сайн ойлгодог эхнэр л энэ үед түүнд илүүтэй түшиг болдог. Эрчүүд хөгшрөхтэй эвлэрч чаддаггүй. Секс энэ насны эрчүүлд түр зуурийн таашаал л амсуулдаг аж. Хэрэв таашаал амсаж чадахаа больчихвол уйтгар гуниг тэднийг сүүлчийн өдрийг нь хүртэл үргэлжилдэг гэнэ.