Британийн эрдэмтэд 2000 гаруй залуу эрчүүдийг судалгаанд хамруулсны дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Моод хөөж, хэт бариу өмд сонгодог эрчүүд үр хүүхэдтэй болохоос сайн дураараа татгалзаж байгаагаас ялгаагүй гэнэ. Бариу хувцас цусны эргэлтийг боогдуулж, чөлөөтэй хөдлөхөд саад болдгийг мэдэхгүй хүн үгүй хэдий ч дэгжин харагдахыг хүсдэг залуус эрүүл мэндээрээ тоглосоор байна. Тэд шээс, бэлгийн замын өвчинд байнга өртөхөөс гадна цусан хангамжгүй болсон эрхтэн нь үрийн шингэн ялгаруулах чадваргүй болдог аж. Скинни буюу трико шиг бариу өмдтэй “нөхөрлөсөн” эрчүүд түрүү булчирхай, төмсөгний хавдартай болох магадлал 50-иас дээш хувьтай байгааг эрдэмтэд тогтоосон гэнэ.
Э.ХАНА