Д.АРИУН
Дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн нэг Ирина Шейк Испанийн “Vogue” сэтгүүлд гоёлын нүүр будалтгүйгээр зураг авахуулсан байна. Иринагийн будаггүй царай загварын зургийг илүү тодотгож өгсөн, бас шинэ чиг хандлагыг гаргасан хэмээн хэвлэлүүд бичжээ. Гэрэл зургуудыг Марио Тестино авсан байна.
Дашрамд дурдахад, загвар өмсөгч бүсгүй болон Английн жүжигчин Брэдли Купер нар гуравдугаар сарын 27-нд охинтой болсон бөгөөд Ирина Шейк хүүхдээ төрүүлснийхээ маш богино хугацаанд загварын тайзнаа эргэн ирсэн билээ.
Эх сурвалж: www.polit.mn