Цаг хугацаа нь хэний ч өмнө худлаа хэлдэггүй , баян ядуугаар ялгадаггүй. Хэзээ ч зогсохгүй гэдгийг нь мэддэг атлаа намайг хүлээж байх мэт цагийг хайр гамгүй , хэрэггүй зүйлд үрдэг. Хүмүүс ногоон гэрэл хүлээж зогсох , оочирлох , хэн нэгнийг хүлээх гэх мэт зүйлсийг дэмий цаг үрэх хэрэгсэлүүд гэж боддог байж магадгүй л юм. Би улаан гэрлээр гарч буй хүмүүсийг өнгө , тэмдэг мэддэггүй байх гэж боддог. Хэн нэгнийг хүлээхийн давуу тал нь ганцаараа анхаарлаа төвлрүүлж суухад сайхан цаг. Өнгөрсөн ба ирээдүйгээ бодон амьдралдаа дүгнэлт хийн суух зуур хүлээлгэж буй хүн чинь гарч ирнэ шүү дээ. Монголчуудын хамгийн их гаргадаг алдаа бол цагаасаа оройтох юм. 7с эхлэх ёстой үзвэр 8,9 цагаас эхлэх жишээний. Тогтлолт хийх хүмүүс нь цагаасаа оройтсоор байгаад сурчихсан. Үзэх гэж байгаа хүмүүс нь ч оройтдогт нь дасчихсан. 7 цагийн үзвэртээ 8 гээд очиход яг эхлэж байдаг. Хурал цуглаан , баяр ёслол нь ч цагтаа эхлэх нь ховор. Хэрвээ гадаад байгууллагатай хамтран ажилладаг бол цагаа барьж сурсан байх. 1 минут хоцрохын оронд 1 цагийн өмнө ир гэдэг үгийг өмнө нь сонсож байсан.
Жишээлбэл хичээлийнхээ цагаас хоцроод ороход : Хичээл аль хэдийнээ эхлээд дундаа орчихсон , аль эсвэл хаалга тогшоод ороход бүх хүүхэд хараад нэг л ичгэвтэр байдалд ордог. Яг сайхан хичээлээ ойлгож байхад хаалга чанга тогшоод орж болох уу? гээд л анхаарал сарьнуулдаг. Тиймээс цаг барих нь жижигхэн зүйлээс төлөвшинө. Найзуудтайгаа уулзах гэж цаг товлосон бол яг л цагтаа очоод зогсож хэвших хэрэгтэй.
Цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх олон арга бий. Оюунаа болон биеэ хөгжүүлэх , ном унших , цэвэрлэгээ хийх , найзуудтайгаа уулзан хов биш ирээдүйгээ ярих , хамгийн сайн чаддаг зүйлээ бусдад зааж өгөх , чадахгүй зүйлсээ бусдаас мэдэж авах гэх мэт. Дээр дурдсан зүйлсийг хийхээс залхуу чинь хүрч байгаа бол өөр нэгэн арга бий. Энэ арга нь маш амархан бөгөөд хэрэгтэй юм. Тэр нь юм бодох. Ирээдүйд яаж амьдрах , ямар хүн болж төлөвших , өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн сайхан авч явахаа бодон хэвтэх нь facebook үзэн хэвтэхээс хамаагүй үр дүнтэй юм. Өөр өнцгөөс харвал цаг хугацаа гэдэг нь бүх зүйлийн хэмжүүр юм. Учир нь өнөөдөр чиний хамгийн сайн найз байсан хүн хэсэг хугацаа өнгөрсний дараа чиний дайсан болж болно. Энэ жишээ нь худлаа юм шиг санагдаж байж болох л юм. Сарын өмнө ойр дотны хүн чинь нас бараад , чи уй гашуу болон ардаас нь үхмээр санагдсан байж болох ч өнөөдөр чи инээгээд явж байна. Хажуудах хүнээ одоо л хайрла. Маргааш чиний хажууд байхгүй ч байж мэднэ. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл өөрчлөгддөг.
Цаг хугацаа бүх зүйлийг хуучруулдаг. Та шинэ байранд ороод 2016 онд засвар хийлээ гэж бодъё. 2020 он хүртэл нэг ч удаа засвар хийгээгүй. Тэгвэл 2016-2020 он хүртэл тавилга , ханын цаас гэх мэт зүйл нь элэгдэн муудна. Үүнтэй адил цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл хуучирдаг юм.
Нэг жилийн үнэ цэнийг та нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу
Нэг сарын үнэ цэнийг та нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асуу
Нэг 7 хоногийн үнэ цэнийг 7 хоногт нэг удаа гардаг сэтгүүлийн эрхлэгчээс асуу
Нэг өдрийн үнэ цэнийг 6 хүүхдээ тэжээх гэж зовж яваа ээжээс асуу
Нэг цагийн үнэ цэнийг дурласан бүсгүйтэйгээ уулзах гэж яарч яваа хөвгүүнээс асуу
Хүн бүр цаг хугацаа гэж ямар үнэ цэнэтэй, дахин олдохгүй зүйл гэдгийг мэдэж байгаа ч зөв зарцуулж чадаж байгаа хэдэн хүн байгаа бол.
Цагаа хэрэгтэй зүйлд зарцуулан өнгөрсөн үедээ харамсахгүйгээр зөв алхам хийн амьдраарай.