Эхнэр, нөхөр хоёр аз жаргалтай байвал хүүхэд ч дагаад аз жаргалыг мэдэрдэг. Тэгвэл эхнэр хүн хэрхэн нөхрөө аз жаргалтай, өдөр бүр амьдралдаа итгэлтэй байлгаж чадах вэ. Магадгүй таны асуултын хариулт энд байж болох юм.
Түүнийг хүндэтгэж буйгаа харуул
Таны нөхөр таны амьдралын хамгийн чухал эр хүн, эрхэм хүн гэдгийг үг, үйлдлээрээ баталж харуулаарай. Тэр таныг хүссэн хэмжээнд чинь хүндэтгэхгүй, халамжлахгүй байсан ч та бууж өгөлгүй энэ зөвлөмжийг биелүүлээд үз. Үр дүн нь гайхалтай байх болно. Өөрөөр хэлбэл, түүнийг гэр бүл, найз нөхдийнхөө дараа тавих хэрэггүй.
Түүний хоббиг ч бас хүндэтгэ
Энэ бол та түүнтэй хамт өдөржин хөлбөмбөг үзэж, найзуудтай нь уулзаад суу гэсэн үг биш. Харин түүний хийх дуртай зүйлсийг нь урамшуулан дэмж. Магадгүй тэр анд явах дуртай бол ангийн сэтгүүл түүнд захиалж өг. Энэ нь түүний сонирхлыг та дэмжиж буйг илэрхийлэх болно. Хань чинь маш их баярлана гэдэгт бүү эргэлз.
Сексээс татгалзах хэрэггүй
Үнэндээ секс бол гэр бүлийн аз жаргалын чухал хэсгийн нэг шүү. Долоо хоногт тэдэн удаа секс хий гэж зөвлөх гээд байгаа хэрэг энэ биш. Харин секс хийхдээ аз жаргал, таашаалыг нөхрөөсөө чин сэтгэлээсээ мэдэр, үүний төлөө хичээ, санаачлагатай бай гэсэн үг юм.
Санаанд оромгүй зүйлсийг сэд
Нөгөө л хүнсний дэлгүүр лүүгээ орж ногоо, гурил цуглуулахын оронд нөхрийнхөө дуртай зүйл рүү жолоогоо залаад үз. Эсвэл ажлаасаа ядарч ирэхэд нь масаж иллэг хийж өг. Энэ бүхэн нь таны нөхрийг өөртөө итгэлтэй, өөрийгөө азтай гэж мэдрэх боломж олгоно.
Үргэлж өөрийнхөөрөө бай
Өөрийнхөөрөө бай. Сэтгүүл, сонин дээр гардаг шиг төгс байх гэж бүү хичээ. Өөрийнхөөрөө бүхнийг хийж өөрийнхөөрөө аз жаргалыг мэдэр.
Түүний хувийн цаг хугацаа, орон зайг хүндэтгэ
Түүнд ч гэсэн хувийн орон зай, хувийн цаг хугацаа гэж бий. Хэдийгээр та түүний эхнэр мөн ч гэлээ түүний орон зай, цаг хугацаанд халдах эрхгүй. Тэр өөрийнхөөрөө байх эрхтэй.
Халамжтай бай
Цаг агаар хүйтэрч байгаа энэ өвлийн цагт амттай, сайхан хоол өдөр бүр хий. Дуртай хоолнуудаас нь долоо хоногт 1 удаа ядаж хийж бай. Халамжтай байж, анхаарал тавьж буйгаа үргэлж харуул.
Битгий өөл
Энэ бол маш чухал хэсэг. Хэн ч төгс биш шүү дээ. Тиймээс түүний жаахан алдааг өөлж, дахин дахин сануулж сэтгэлийг нь бүү зовоо. Эр хүн өөлж, үглэхэд үнэхээр дургүй гэдгийг бүү март.
Итгэ
Итгэл бол гэр бүлийн аз жаргалын үндэс. Та ханьдаа итгэдэг л бол түүний утсыг шалгаж, facebook-ийг нь ухаж, цахим шууданг нь нэгжих хэрэггүй. Ингэж өөртөө эргэлзээ төрүүлж гэрлэлтээ сүйтгэх хэрэггүй шүү. Өдөр бүр түүнд итгэ. Таны итгэл түүнийг аз жаргалтайи болгох болно.
Байнга залгахаа боль
Ирж байна уу, хаана байна, хэнтэй байна гэж асуух хэрэггүй. Тэрний оронд өөрийгөө бие даасан аз жаргалтай эмэгтэй болго. Эрчүүд бие даасан, хүчирхэг бүсгүйчүүдийг улам ихээр хайрладаг юм шүү.
Түүнийг өөрчлөх гэж бүү оролд
Ямар ч эр хүнийг өөрчлөх гээд хэрэггүй. Тэр архи уудаг, тамхи татдаг байлаа гээд таны үглэлт, оролдлогоос болоод тэрнийгээ хаяна гэж байхгүй. Та түүнийг хэн байхад нь гэрлэсэн, яг тэр чигээр нь л байлга.
Тачаангуй зурвас илгээж болохгүй гэж үү
Түүнийг боддог гэдгээ илэрхийл. Гэхдээ өдөр бүр биш. Долоо хоногт ганц удаа ч юм уу тачаангуй, халуухан зурвасыг утас руу нь илгээж болохгүй гэж үү. Тэр хайлж урсах нь тодорхой.
Ойлго
Түүнд гэнэтийн ажил гарах, орой хүнтэй ажлын уулзалтаар уулзах боллоо гэвэл уурлаж бухимдах хэрэггүй. Мэдээж, оройн хоолондоо тэр дахиад л амжсангүй. Гэлээ ч тэр танд ажилтай болсноо хэлсэн шүү дээ. Түүнийг ойлгож хүлээж аваад тайвнаар амьдарч болохгүй гэж үү. Тэр өдөр бүрийг тантай угтаж, тантай л хамт үддэг. Та бол түүний цорын ганц эмэгтэй шүү дээ. Тийм л учраас ийм үед уртаар амьсгаа аваад тайван бай.
Тухтай тавтай гэр
Та гэртээ хүүхдүүдээ хараад үлддэг ээжийн ажил хийдэг бол гэрээ бага ч гэсэн эмх замбараатай, тавтай тухтай байлгахыг хичээгээрэй. Заавал төгс байх албагүй шүү дээ.
Өөртөө санаа тавь
Бид өдөр бүр гоо сайханд ороод байх завтай, мөнгөтэй улс биш л дээ. Гэхдээ та өөрийгөө сайхан харагдуулахын тулд багахан зүйлийг хийж чадна шүү дээ. Шүдээ байнга угааж, үсээ өдөр бүр самнаж, чадвал гэртээ йога хийж ч болно
.
Хайртай гэж хэлэхээ бүү март
Заримдаа бүсгүйчүүд бид эр нөхрөө хэчнээн чухал хүн болохыг нь мартчихдаг. Тиймээс л түүндээ хайртай гэдгээ өдөр бүр хэлж байгаарай.
Хэтэрхий ихийг бүү хүс
Эр хүн бүхнийг хийж чадахгүй шүү дээ. Та ч бас. Бидэнд чадах, бас чадахгүй зүйлс гэж байдаг. Тиймээс хайртаасаа үлгэрт гардаг зүйлийг нэхэх хэрэггүй.
Сонсож сур
Түүнийг сонс. Чин сэтгэлээсээ ярилц. Анх та хоёр болзож эхэлсэн үеэ сана. Тэгэхэд түүний яриа таныг хачин их уярааж, эсвэл хөгжөөж та түүний ярианд татагдаад л гэрлэсэн шүү дээ. Тиймээс түүний яриаг өдөр бүр сайн сонсогч нь байгаарай.