“Хиртэлт” цуврал киноны гол дүрийг бүтээн дэлхийд танигдсан Кристен Стюартын хайрын романс олон хүний анхаарлыг татдаг. Учир нь тэрээр хамтран дүр бүтээгч Роберт Паттинсон болзож байсан хэдий ч удалгүй өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарлаж ижил хүйстэнээ сонирхож, имиджээ хүртэл өөрчилж байсан.
Тэгвэл “Harper Bazaar” сэтгүүлийн есдүгээр сарын дугаар дээр өөрийн бэлгийн амьдрал, хайр дурлалын тухай жүжигчин бүсгүй маань дэлгэрэнгүй ярилцжээ. Ярилцлагын үеэр дахин эрчүүдтэй болзох эсэхийг асуухад “Мэдээж, Би эрчүүдтэй болзож эхлэнэ. Би амьдралаа сонирхолтой байлгахыг хүсдэг…” хэмээн ярьж байжээ.