Нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн найз бүсгүй хэдий бие давхар болсон ч гэлээ зураг авалтад оролцож, хэвлэлийнхэнд анхны ярилцлагаа өгч амжжээ. Ер нь бол Жоржина Родригес хэвлэлийнхэнтэй нэг их илэн далангуй байдаггүй. Гэхдээ л Испанийн нэгэн хэвлэлд өөрийнхөө талаар бага сага зүйлийг ярьсан байна.
Тэрбээр “Би их гэр бүлсэг хүн. Хүүхдүүдэд, амьтдад, байгальд хайртай. Гэрт маань гурван настай муур бий. Тэр миний хамгийн сайн найз. Надад эерэг нөлөөлөл үзүүлдэг хүмүүстэй ойр байхыг хүсдэг. Би өөрийгөө арчлах дуртай. Хоолны дэглэм барьж, спортоор тогтмол хичээллэдэг. Энэ нь маш чухал зүйл” гэж ярьжээ.
Роналдугийн хувьд Жоржинагийн тээж буй хүүхэд жамаараа төрөх анхны хүүхэд нь болох юм. Хөлбөмбөгч эр гурван хүүхэдтэй бөгөөд тэднийг тээгч эх төрүүлсэн билээ.
Эх сурвалж www.wikimon.mn