Асуулт: Би 33 настай, 14 настай нэг хvvхэдтэй, нэг удаа дутуу төрсөн. Доошоо цагаан юм нэлээд гараад байх юм. Бэлгийн замын өвчиний шинжилгээ хоёр удаа өгөхөд ямар ч өвчин байхгvй байна гэсэн. Өвөл ойр ойрхон цистет хөдөлсөн. Vvнээс болоод цагаан юм гараад байгаа юм болов уу?
Хариулт: Циститтэй холбоогvй. БЗХӨ-тэй мөн холбоогvй. Vтрээний бичил орчин алдагдсанаас болсон байх. Эрvvл эмэгтэйн vтрээ угаас ариун бус, өөрийн гэсэн нянгууд ихтэй, хvчиллэг орчинтой байдаг. Ингэснээр аливаа халдвараас сэргийлж, нөхөн vржих тааламжтай нөхцлөө бvрдvvлнэ. Сvvлийн vед манайд эмэгтэйчvvдэд сайн гэх сурталчилгаатай, ариун цэврийн зориулалтын угаадаг, шvршдэг төрөл бvрийн бvтээгдэхvvн арилжааны зорилгоор ихээр орж ирсэн, эдгээр нь хvний өөрийн гэхгvй бvх нянг устгах vйлчилгээтэй. Хvмvvс сайн гэсээр хэрэглэнэ, яваандаа хэрэглэхгvй бол цагаан юм ихсээд байгаа мэт улам хэрэглэнэ, ингээд дасал болно. Арилжааныхны орлого найдвартай нэмэгдэнэ. Харин таны хувьд бол өөрийн гэсэн дархлаа, хамгаалалтгvй болж, vтрээнд хvчиллэг орчин бvрдvvлэх өөрийн нянгуудгvй болж, учир нь бvгд устаж оронд нь аливаа эмийн vйлчилгээнд амархан дасан зохицдог, тэгээд ч vржээд цагаан юм ихэсгэдэг, эвгvй хурц vнэр ялгаруулдаг нянгууд ихэсжээ. Vvнийг “дисбактериоз” гэдэг. Эмчилгээ төвөгтэй, гол нь та маш амархан аливаа халдвар авах, халдвар дээш тархаж өндгөвч, гуурсан хоолойн vрэвсэлтэй болох, улмаар архаг vрэвсэл, наалдац, эсвэл умайн гадуур жирэмслэлт болох эрсдэл нэмэгдэнэ. Нарийн шинжилгээ өгч, эмчилгээг шийдэх хэрэгтэй. Сайн зөвлөгөө аваарай.
nar.mn