Танд, чамд, надад, хүн бүрт өөрийгөө өөрчлөх хүч бий. Бид бодож байгаагаасаа илүү хүчтэй. Магадгүй та найзыгаа, ахыгаа, эхнэр нөхрөө, даргыгаа, эцэг эхээ өөрчилж чадахгүй байж болно. Харин та юу өөрчилж чадах вэ гэвэл өөрийгөө.
Өөрийгөө өөрчилснөөр та өөрийнхөө гадаад, дотоод ертөнцийг өөрчилж чадна. Өөрийгөө өөрчилснөөр та эргэн тойрондоо байгаа хүмүүст эерэг нөлөөг үзүүлж чадна.
Хэрвээ та бусдыг удирдан дагуулж, үлгэр жишээ үзүүлэх хүсэлтэй бол өөрийгөө эхлээд удирдан дагуулж, өөрийнхөө үлгэр дууриал болох хэрэгтэй. Үүний тулд өөрийнхөө амьдралыг 100% хариуцаж эхлэх нь чухал.
Өөрийгөө өөрчлөхийн тулд:
1. Чин сэтгэлээсээ өөрчлөгдөхийг хүс
2. Хариуцлагыг 100% гартаа ав
3. Өөртөө үнэнч бай
4. Өөрчлөгдөх шийдвэрийг гарга
5. Арга хэмжээ авч, үйлдэл хийж эхэл
6. Тэвчээртэй, тууштай ханд
Өөрийгөө өөрчилж чадснаар (бусдыг уучилж сурах, өөрийнхөө жинхэнэ “би”-г олох, муу зуршлуудаа орхих, үнэнч байх г.м.) гэр бүлдээ, үр хүүхэддээ, найз нөхдөдөө, хүрээлэн буй орчиндоо, нийгэмдээ, дэлхий ертөнцөд өөрчлөгдөх эерэг нөлөөг үзүүлэхэд өөрийн хувь нэмрийг асар ихээр оруулж байгаа гэдгийг санаарай! Бидний харж буй дэлхий ертөнц, хүрээлэн буй орчин, нийгэм бол бид бүгдийн нэгдэж хуримтлуулсан эрч хүч, энергийн тусгал, үр дүн мөн гэдгийг мартаж болохгүй.