Та дөнгөж хайрттайгаа үерхээд эхэлж байгаа, эсвэл бүр хэдийнэ гэрлэчихсэн байлаа ч бидний бэлтгэсэн энэхүү нийтлэл танд маш их өгөөжийг өгөх болно. Яагаад гэвэл та энэ бүхнийг мэддэг болсноор хайртыгаа өдөр бүр өөртөө дурлуулж, “Хайртай” гэдэг үгийг хүссэн үедээ сонсох болно.
Чи үнэхээр сайхан харагдаж байна шүү
Зөвхөн эмэгтэйчүүд л өөрсдийгөө ямар харагдаж байгаа бол, би түүнд таалагдах болов уу яах бол гэж түмэн бодол ээрч, өөртөө гутарч суудаг гэж бодоогүй биз дээ. Яагаад гэвэл эрчүүд ч бас бидэнтэй адилхан. Тэд өөртөө итгэлгүй, өөрөөсөө ичдэг, өөрийгөө дутуу үнэлдэг хүмүүс. Тэлээнийх нь дээгүүр унжсан гэдэснээсээ, эсвэл өнгө нь алдсан цамц, үрчинхий хүрэмнээсээ тэд бас л санаа зовдог. Тэгвэл яагаад тэдэнд жаахан урам өгч болохгүй гэж. Тэр үнэхээр сайхан харагдсан ч бай, үгүй ч бай түүнд “Чи сайхан харагдаж байна шүү”, “Чамайгаа ийм сайхан болохоор…” гэдэг үгсийг та харамгүй хэлж байгаарай. Тэд урам орж, ийм сайхан үг хэлдэг хүнд үргэлж дурлахгүй яахав.
Би чиний …-д хайртай
Энэ бол маш шалгарсан аргуудын нэг. Үнэндээ бид үгэнд илүү ач холбогдол өгч, түүгээр цэнэг авдаг шиг эрчүүд ч бас урам, үгээр баярладаг юм шүү. Тиймээс “Би чиний юунд хамгийн их хайртай гэдгийг мэдэх үү. Чиний гар үнэхээр сайхан хэлбэртэй шүү” гэх жишээгээр хэлж болох юм. Гэхдээ ингэж хэлэхдээ инээх юм уу түүнийг басамжилсан байдал огтхон ч гаргаж болохгүй, та үнэн сэтгэлээсээ бодитойгоор хэлэх ёстой шүү.
Танд үнэхээр таалагдсан гэдгийг мэдрэх юм бол тэр энэ үйлдлийг хийсээр байх болно.
Чамайг тэгэх үед би чамд дахин дурласан
Энэ бол эрчүүдийг галзууруулдаг хэллэгийн нэг. Түүний ямар нэгэн үйлдэл танд үнэхээр таалагдаж, та түүнд дахин дурласан гэдгээ бодитоор харуулах хэрэгтэй. Магадгүй тэр ажлаа хийж байхдаа, эсвэл хүүхдүүдээ эрхлүүлж байхдаа сайхан харагддаг бол тэр талаас нь хэлээд үз. Танд үнэхээр таалагдсан гэдгийг мэдрэх юм бол тэр энэ үйлдлийг хийсээр байх болно.
Тэр бүсгүй чамайг зүгээр л сонирхож байна
Тийм ээ, энэ бол яах аргагүй та хоёрын итгэлцлийг нэмэх зүйл. Гэхдээ энэ бол та түүний эргэн тойронд буй бүсгүйчүүдийг ажиглаж байгаа бөгөөд энэ тухайгаа түүнд хэлэхээс айхгүй байгааг гэрчилж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь та түүнд хэчнээн итгэдгийг, бас та хэчнээн зоригтой, биеэ даасан бүсгүй вэ гэдгийг түүнд эргэн сануулах болно.
Чиний зөв
Бид мэдээж зөв зүйтэй зүйл хийдэг эрчүүдэд дуртай. Гэхдээ үүнийгээ үг хэлээрээ харуулах хэрэгтэй. Тэр үнэхээр зөв зүйл хийсэн, тэр нь өгөөжөө өгсөн бол “Хайрт минь чиний зөв байсан байна шүү” гэдгийг эелдгээр хэлж сур. Үүнийг хэлэхэд ичмээр санагдаж болох ч эцэст нь танд төсөөлөө ч үгүй өгөөжийг өгөх болно. Энэ нь түүнд сайхан мэдрэмж төрүүлээд зогсохгүй зөв сайн зүйл хийх шалтгаан нь болно.
Бүсгүй хүнд ямар нэг хэмжээгээр тусалж буйгаа мэдрэх бүртээ эр хүн өөрийгөө эр зоригтой, журамтай сайн баатар эр шиг л төсөөлж, мэдэрцгээдэг.
Надад туславал тун их баярлана шүү
Эрчүүд эршүүд байхыг хүсдэг. Энэ бол тэдний төрөлхийн шинж. Тэгвэл бүсгүй хүнд ямар нэг хэмжээгээр тусалж буйгаа мэдрэх бүртээ эр хүн өөрийгөө эр зоригтой, журамтай сайн баатар эр шиг л төсөөлж, мэдэрцгээдэг. Гэвч бид аливааг хийхдээ эрчүүдийг аль болох оролцуулахгүйг хичээх, өөрсдөө болгох гэж оролдох нь нэг талаар буруу. Тэгэхээр хайртаасаа аз жаргалыг мэдэрье гэвэл эхлээд түүнд өөрийгөө харуулах боломж олго.
Чиний үс надад үргэлж л таалагддаг байсан
Үнэндээ эрчүүдийн бараг дөрөвний нэг нь 25 наснаасаа хойш халзардаг байна. Харин гуравны нэг нь 60 наснаасаа хойш бүр халзан болдог. Тиймээс л үс уналт бол эрчүүдийн хувьд томоохон айдсуудынх нь нэг юм. Тиймээс хэрэв түүний толгой халзраад эхэлж буй бол та үүнийг өөрийнхөө хувьд хамгийн төгс зүйл мэтээр түүнд ойлгуул. Үс халзралт нь эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн “Энэ жийнс намайг тарган харагдуулж байгаа болов уу” гэсэн бодолтой л адил айдас төрүүлдэг зүйл. Ийм үед та хайртаасаа “Юу гэж дээ, үнэхээр гоё харагдаж байна“ гэдгийг сонсчихвол дороо л сэргээд ирдэг шигээ түүнд урам өгч сураарай.