21-хэн насандаа Монголын “Playboy” сэтгүүлийн нүүр царай болж, сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зураг нь заларч явсан бүсгүй бол фото мисс Н.Энхмаа. Залуусын харцыг эрхгүй булааж хүсэмжит бүсгүйчүүдийн тоонд багтдаг “Хөх” хочит Н.Энхмаа өдгөө гэр бүл зохион нам гүмхэн амьдрах болсон. “Тусгай салаа” киноны гол дүрийн жүжигчин Алтанхуягтай үерхэж байсан тэд нэг хэсэгтээ шуугиан тариад амжсан.
Сайхан бие, үзэсгэлэнт төрхтэй шавилхан бүсгүй Н.Энхмаа одоо нэг хүүтэй бөгөөд амаржаад нилээд жин нэмжээ. Хүүхэд төрүүлсэн гэхээрээ гүзээгээ унжуулах ёсгүй хэмээх тэрээр хэвийн жиндээ орохын тулд чамгүй хичээсэн гэнэ. 8 сарын хугацаанд 22кг жин хассан тэрээр төрснийхөө дараахи болон одоо байгаа үеийхээ зургийг харьцуулан олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Ямар ч үед гоо үзэсгэлэн нь хэвээр байх түүний сүүлийн үеийн зургуудаас танд хүргэж байна.
Zone.mn