1. Эхлээд энэ гурван төрлийн контурыг мэдэж ав
Харандаан контурыг тавихад хялбар боловч гелэн болон шингэн контур шиг хөнгөн, тэгш сайхан тавигддаггүй муу талтай.
Гелэн контур гулгамтгай учраас маш сайн тардаг. Заримдаа багахан багс ашиглахад гэмгүй байдаг.
Харин шингэн контурыг нямбай зурдаг хүмүүс хэрэглэх нь зохистой гэж хэлмээр байна.
2. Гар ялимгүй чичрэхэд л таны арай гэж зурсан контурыг сүйтгэж орхидог шүү дээ. Гэхдээ үүнийг засах боломж бидэнд бий шүү.
3. Хэрэв та шингэн контур хэрэглэхийг хүсвэл эхлээд цэг тавьж байгаад эхлээрэй. Дараа нь эдгээр цэгээ холбож өгвөл та контураа төгс тавьж чадна.
4. Түүнчлэн та бас хэд хэдэн салангид зураас тавиад, дараа нь тэднийгээ холбосноор контураа сайхан тавьж болно.
Контураа түрхэхдээ өөрт тохирох аргыг ашиглаарай. Тухайлбал, харандаан болон багстай гээд контурын төрлөө сонгоход гэмгүй.
5. Контураа түрхэхдээ зовхиноосоо илүү гаргахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв илүү гараад тийм ч сайхан харагдахгүй учраас та модтой хөвөнгөөр арчиж авахыг хичээгээрэй.
6. Чимх праймер таны илүү гаргаж будсан контурыг цэвэрлэхэд маш сайн туслагч болж чадна.
7. Контур чинь арзайгаад муухай харагдаж эхэлсэн бол вазелиныг ашиглаарай. Илүү гаргасан хэсэг дээр хөвөнд вазелин түрхээд цэвэрлэхэд л хангалттай. Уруул өнгөлөгч нүүрнийхээ оо энгэсгийг арилгахгүйгээр зөвхөн контураа цэвэрлэж авахад тань маш сайн тусалж чадна.
8. Тэгвэл жижиг нарийн багс нь танд нэгэнт зурсан контурыг тань илүү сайхан тогтоц сайтай харагдахад тусална. Багсаараа контураа тарааж өгөх хэрэгтэй.
9. Үүнээс гадна бага зэргийн хар өнгийн нүдний тен таны илүү гарсан контурын толбыг шингээж харагдахад тусална.
10. Хэрэв та контураараа дамжуулан нүдээ илүү том, тод харагдуулахыг хүсвэл дээд сормуусныхаа дотор талыг ч адил контураар зураарай. Ингэхдээ усны хамгаалалттай контур сонгох хэрэгтэй. Ингэснээр нүд чийгтэхэд таны бусад урсаж халцрахгүй.
11. Сормуусны дотор талыг зурсан контураа хурдан хатааж бас хурц харагдуулахыг хүсвэл бараан тенийг сонгоорой.
12. Нэгэнт зурсан контураа үрчийж, халцруулахгүй байхыг хүсвэл дээгүүр нь гэгээтэй өнгийн тен түрхэж өгөөрэй.
13. Контур зурахад бэлэн биш байна гэж та өөрийгөө бодож байна уу. Тэгвэл зовхио өөрт тохирох өнгийн тенээр будаад дараа нь нарийн контур зурж өгөөрэй.