Би анхандаа өөрийгөө чамд зориулагдаагүй юм байна гэж шаналдаг байлаа. Харин одоо чи миний эр хүн биш гэдгийг мэдэрч байна.
Шөнийн 03.00 цагт халуураад хэвтэж байхад минь чи намайг нэг ч удаа халамжилж анхаарсангүй. Надад ганц ч гэсэн аяга ус, халууны эм аваад уулгах болов уу гэж горьдож байсан юм талаар өнгөрсөн…
Намайг унттал чи дэргэд минь үлддэггүй. Намайг унтуулах гэж чи гарыг минь атгаад зөөлөн дуу аялж өгсөн удаагүй. Бүх зүйл сайхан болно гэж чи надад хэлээгүй. Чи гарыг минь атгаад гудамжаар алхаж байсангүй… Үүнийхээ оронд чи яаж надаас хурдхан холдохоо л гаргууд бодож олдог байж. Бас чи өөрийгөө бусдад ганц бие гэж харуулахын тулд надаас зугтаах шалтгуудыг сэддэг байж…
Намайг уурандаа шатаж, асуудлаа шийдэж чадахгүй бухимдаж байхад чи намайг нэг ч удаа тайвшруулж байсангүй. Чиний хувьд би хэзээ ч хангалттай байгаагүй гэдгээ ойлгож авлаа. Учир нь чи үргэлж надаас бусад руу нь харц унагаж, бусдыг өөртөө татахын тулд сонирхолтой бүхнийг сэдэх гэж хичээдэг байж… Харин чи хэзээ ч намайг тэдэн дундаас чиний төлөө гэсэн хамгийн сайн хүн гэдгийг олж хараагүй юм байна.
Чи хэзээ ч миний дурлалын ханхүү болохгүй юм байна. Бас хэзээ ч надаар чи найз нөхөд, гэр бүлдээ бахархахгүй юм байна. Чи намайг бусдын өмнө “Миний бүсгүй” гэж хэзээ ч тодотгохгүй гэдгийг би мэдэж авлаа, учир нь чи хэнтэй ч удаан харилцаанд орохыг хүсдэггүй юм байна.
Чиний надад өгсөн хайр, халамж бүхэн хариу нэхэлтэй байдгийг ойлгож авлаа. Чи надад өгсөн бүхнийхээ төлөө хариугаа яг одоо хүлээж суугаа. Чиний хайр хариу нэхээгүй, жинхэнэ хайр биш байж.
Тийм болохоор чи миний баатар болох эрхгүй. Чи миний бүх зүйлийг хүртэх гавьяагүй. Би чамайг эн тэргүүндээ хэзээ ч тавих ёсгүй юм байна гэдгээ ойлгож авлаа. Хайр хариу нэхдэггүй, сэтгэлийн гүнээс ундардаг зүйл гэдгийг би мэдэрлээ.
Тийм ээ, би чамд зориулагдаагүй гэдэгтээ биш харин чи анхнаасаа л миний эр хүн биш байсан юм байна.
Би яг одоо юунд ч харамсалгүй чамайг тавьж явуулж байна. Эргэж хэзээ ч харахгүйгээр…
Одоо миний зүрхний хаалга нэгэнт хаагдсан учраас чамайг багтаах зай энд үгүй…