Эмэгтэйчүүдийн нөхөрлөлд нэг чухал зүйл бий. Энэ бол чамаас сонссон зүйлээ талын нэг чанга яригч шиг цацдаг, тэгсэн хэрнээ тэрийгээ үгүйсгэдэг худалч хүмүүсээс болгоомжлох явдал. Бас худалчаас гадна хууран мэхлэгч найзуудыг таних нь чухал. Тиймээс худалч найзуудыг хэрхэн таних 7 дүрмийг хуваалцъя.
1. Чи тэдэнтэй уулзаагүйнхээ төлөө дандаа буруутан болдог
“Чи дандаа миний дэргэд байдаггүй шүү дээ”, “Чи яагаад миний амьдралд тусалдаггүй юм бэ?”. Энэ асуултууд танил байгаа биз. Энэ бол амиа хичээсэн, зөвхөн өөрийгөө боддог хүмүүсийн чамаас асуудаг асуултууд. Тэд өөрсдөд нь тулгарсан асуудалд хэн нэгэн буруутныг хайж олох үндсэн зорилготой амьдардаг. Тиймээс ч ямар нэгэн зүйл тохиолдоход чамайг буруутгах дуртай. Харин чи үүнд нь бүр дасчихсан. Тэдний өмнө буруутай гэдэгтээ итгэчихсэн. Тийм л учраас чи одоо ч гэсэн тэднээс уучлалт гуйж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Тэгвэл одооноос тэднийг чи худалч, амиа хичээсэн хүмүүс гэдгийг мэдэж авлаа. Дахиад тэдний өмнө бууж өгч, тэдэнд оноо өгөх хэрэггүй.
2. Тэд үргэлж амлалтаа зөрчдөг
Тэд ямар нэгэн амлалт өгсөн бол түүнийгээ хэзээ ч биелүүлдэггүй. Чамд өгнө гэсэн зүйлээ өгдөггүй, ярина гээд ярьдаггүй. Харин дараа нь яагаад амлалтаа биелүүлээгүйг нь асуухад тэд буруугаа хүлээх дургүй, хариуцлагаас бултах дуртай. Хэзээ ч чамаас амлалтаа зөрчсөнийхөө төлөө уучлал гуйж байгаагүй. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө буруутай гэж бодох дургүй, тиймээс хэнээс ч уучлалт гуйж сураагүй хүмүүс.
3. Чи тэдэнд өртэй юм шиг амьдардаг
Чи үргэлж л ямар нэгэн байдлаар тэдэнд туслах ёстой болдог. Чи л оролцохгүй бол асуудал нь дуусахгүй юм шиг ханддаг, бас чамайг тэгж итгүүлж чадсан хүмүүс. Гэтэл цаг яваад л байдаг, чи ч бас амьдрах хэрэгтэй биз дээ. Чиний амьдралд хэчнээн чухал юм байх нь хамаагүй эхлээд тэдний асуудал л хамгийн чухал нь гэж тэд боддог.
Гэвч тэдний асуудлыг шийдэж өгөхөөс татгалзвал тэд чамайг элдвээр хэлж, чамайг өөрт нь өртэй юм шиг дайрч эхэлдэг. Одоо үүнийгээ больж үз. Бид чинь бүгдээрээ томчууд биз дээ.
4. Тэд чамаас илүү гарахыг хүсдэг
Чи дөнгөж ажилд ороод байгаагаа хэлбэл тэд юу гэж хэлнэ гээч… Тэд чамд баяр хүргэхийн оронд “Чи ажилд ороо юу. Өө би харин жинхлээд удаж байна”, эсвэл үнэгүй кофегоор дайлуулсан тухайгаа хэлэхэд чинь “Чи үнэгүй кофе уугаа юу, надаа бүр үнэгүй кофе, бас янзын амттай вафле бэлэглэсэн ш дээ” гэж хэлнэ. Тэд чамтай уулзахдаа өөрийгөө яг л уралдаанд орж байгаа юм шиг боддог. Түүнээс биш чиний сайн сайхныг харж баярлах нүд тэдэнд байхгүй.
5. Тэд нэг бол магтаад л нэг бол муулаад л эхэлдэг…
Энэ бол хуурамч найзуудыг таних чухал аргуудын нэг юм. Учир нь тэд энд дурдсан зүйлсийг хийгээд эхэлбэл хуурамч найзууд гэдгийг нь чи мэдэх болно. Тухайлбал, тэд нэг бол чамайг шоолоод ч байгаа юм шиг, элэг бариад ч байгаа юм шиг байснаа нэг бол чамайг магтаад эхэлдэг. Энэ бол тэдний хоёр дахь хэл юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд байгалиас заяасан хуурамч өгөгдлүүд гэсэн үг. Нэг ёсондоо тэд чамайг гоё явахад чинь дотроо уур нь хүрч, нэг бол чамайг ядарч явахад өрөвч царайлах гэж оролддог.
6. Тэд бусдыг эцэс төгсгөлгүй муулдаг
Энэ бол хуурамч найзуудын хамгийн том таних тэмдэг. Тэд чиний дэргэд бусдыг эцэс төгсгөлгүй муулаад л эхлэх юм бол байдал бишиджээ гэсэн үг. Учир нь тэд бусдын араар бусдыг муулдаг юм чинь чамайг ч бас бусдад яг л үүн шигээ муулаад явж байгаа гэсэн үг.