“Samsung” групп Хятадад болсон тусгай танилцуулга дээр W2018 загвараа танилцуулжээ. Энэ арга хэмжээний дараа эвхэгддэг утасны эрин шинээр эхлэх магадлалтай гэж шинжээчид үзаж байна.
Шинэ төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд W2018 смартфон хоёр Full HD дэлгэцтэй, үндсэн камер нь 12 12 мегапиксельтэй байна гэдэг нь одоогоор тодорхой болсон байгаа. Нэлээд хүчин чадал бүхий найман эгнээний “Qualcomm Snapdragon 835” процессораар ажиллах бололтой гэж ажиглагчид таамаглаж байна.
Смартфоныг алтан ба цагаан алтмал эх биетэй хоёрхон хувилбараар үйлдвэрлэх ба үүний улмаас W2018 загварын үнэ 2,5 мянган доллар болох магадлалтай байна. Харин “Apple” компанийн тэргүүн загвар iPhone X нь 1000 доллараар үнэлэгдээл байгаа юм.