“Мөнхийн залуу” гэгддэг топ модель Э.Одгэрэл тайзнаас буух болоогүй гэдгээ энэ жилийн “Гоёл” наадам болон “Торго” шоуны үеэр дахин баталлаа. Тэрбээр хэдийнэ 50 насны босгыг алхсан ч гоо сайхнаараа гайхуулж яваа бөгөөд тайзнаа ч гунхсаар байна. Тэрбээр “Гоёл-2018” наадмын нээлтийг хийж, тайзнаа алхсан бол “Торго” шоуны гол моделиудын нэг байв. Түүнийг харсан үзэгчид “Э.Одгэрэл тайзнаас буух хаа ч байсан юм” хэмээн жиг жуг хийлцээд амжина лээ.
Эх сурвалж http://www.info.mn