‘‘Universe Best Songs’’ наадмын шилдэг 25 оролцогчийн нэг дуучин Т.Амина хар нялхаасаа урлагийн ертөнцөд хөл
тавьж, урлагт хүчин зүтгэсэн тун авьяаслаг, ‘‘авхаалжтай’’ бүсгүй. Харин сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр хувийн карьераа хөөж, бие галбир, гоо сайхандаа анхаарлаа хандуулан гүйх нь ихэссэн аж.
МАН-ын идэвхтэн гишүүдийн нэг төдийгүй бага даргын албыг хашдаг түүнийг С.Жавхлан ахынхаа араас улс төрд орохоор зэхэж байна хэмээн цуурч байсан хэдий ч энэ удаагийн сонгуульд туршлага дутсан уу эсвэл өөрийгөө мэдсэн үү юутай ч нэр дэвшсэнгүй.
Тэрээр Хүүхдийн урланд байрлах ‘‘All master’’ фитнес клубт манай урлаг соёлынхон болон үндэсний бөхчүүдээс нилээд хэдэн хүн хичээллэдэгээс Амина хамгийн идэвхтэй нь гэсэн шүү.
Б.Ангараг
shock.mn