Бүсгүй хүний гоёл бол энгэрт нь эрхлэх үр юм
Бүх гайхамшиг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхэлдэг юм
Бүлээн энгэрт тань эрхлэхэд
Бүхий л айдас минь арилдаг юм
Ээж болоход хорвоогийн жаргалыг мэдэрдэг юм
Энэ амьдралаа үрийнхээ төлөө гэх сэтгэл танд оршдог юм
Бүлээн энгэрт тань эрхлэхэд
Бүхий л айдас минь арилдаг юм
Уруулаа өмөлзүүлэн туних хүүхэд хайр татам байдаг юм
Уяран хайрладаг өрөвч сэтгэлийг эх хүнд байгалиас заяасан юм
Бүлээн энгэрт тань эрхлэхэд
Бүхий л айдас минь арилдаг юм
Эхийн сэтгэлийг магтан дуулаад барамгүй юм
Элбэрэл хайрыг нь амсаж өссөн бид жаргалтай юм
Бүлээн энгэрт тань эрхлэхэд
Бүхий л айдас минь арилдаг юм ээжээ.
Т.НАРАНЧИМЭГ.