Дэвид Бэкхемийн хүүхдүүд хар багаасаа л янз бүрийн урлагийн мэргэжлийг сонирхож байгаа. Том хүү Брүүклин нь анхны үр шимээ хүртээд буй. Фотомодель, загвар өмсөгчөөр Брүүклин хүү боломжийн амжилтууд гаргасан билээ.
Нэр хүндтэй нэгэн цахим хэвлэл түүнийг оны шилдэг загвар өмсөгчөөр тодруулсан аж. Брүүклин тус сайтын санал асуулгаар жагсаалтын тэргүүн байрыг эзэлжээ. Ингэснээр оддын дундах шилдэг модель болсон байна. Харин эмэгтэйчүүдээс Рианна шилдэг од модель болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn