Экстрим спортод ухаан жолоогүй хайртай Баясаа ээлжит уралдаанаа хийж яваад осолдож шууд БНСУ-ын эмнэлгийг зорьсон. Суумгай болох өндөр магадлалтай гэсэн ч би заавал босно би зүгээр болно гэж өөрт санаа зовж байсан бүх хүмүүсийн сэтгэлийг тайвшруулаад авсан. Он гарахаас сар гарны өмнө эх орондоо эргэн ирсэн талаар бид дуулгаж байсан. Тэгвэл залуу жүжигчин шинэ жилийн баяраа их л этгээд тэмдэглэсэн байна. Түүнийг Амараа, Жак хэмээх жүжигчидтэй ажил амьдралын найзууд гэдгийг бид бүхэн мэднэ. Тэгвэл олны танил эрхэмүүд гэр бүлийнхээ хүрээнд Walt Disney баатруудын дүрд хувирч “Найзуудын бахархлын шинэ жил” нэртэйгээр нэгэн үдшийг цоглог өнгөрөөжээ