Өнөө цагийн хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн тоонд загвар өмсөгч С.Төгс маргаангүй багтдаг. Евро стандартад нийцэхүйц биетэй цөөхөн моделиудын нэг тэрээр бүжигчин Цэнгүүнтэй дэр нэгтгээд удаагүй байгаа. Түүний ээж Төгсийг багаас нь тансаг, чамин, үнэтэй бүхнээр тэтгэж өсгөсөн гэх бөгөөд том болоод хэрэглээндээ тааруулан орлогоо олдог болгохын тулд ийнхүү өсгөсөн ажээ. Тиймдээ ч тун үрэлгэн өссөн тэрээр “Би бол үрэлгэн хүн, би бол шуналтай хүн. Тийм болохоор одоохондоо хараахан гэрийнхээ төсвийг барья гэж ерөөсөө бодохгүй байгаа. Хариуцлагатай хүн барьсан нь дээр. Тэгэхгүй бол мөнгө орж ирлээ долоо хоногийн дараа byebye болно. Би ер нь тийм зантай. Саяхнаас тусдаа гараад байрны мөнгө, тог, ус зэрэгт санаа зовж эхэлж байна. Охиноо гаргаад ээж, эмээ, өвөөтэйгөө байхад хэзээ ч ийм зүйлд санаа зовж үзэж байгаагүй. Одоо бол аймар ойлгож байна. Шоконд ч орох шиг. Өөрийгөө хянаж чаддаг байх хэрэгтэй юм шиг байна” хэмээжээ.
Ж.Сондор
Эх сурвалж : Factnews.mn