Хүний үсэнд тэжээл өгч, ургуулж, эрүүлжүүлж, гялалзуулах ид шид сармисанд байдаг. Сармисны ханд хийж хэрэглэснээр үсний байгалийн өнгийг сэргээж, ургалтыг түргэсгэж, гялалзсан намирсан болгодог. Мөн сармис нь олдоц сайтай, та бидний өдөр тутмын хүнсний хэрэглээнд ордог, үнэ өртгийн хувьд ч хямд төсөр тул та үсээ арчлахад зардал гаргахгүй байх боломж байна.
Сармисны ханд бэлдэхэд:
Буцалсан ус, сармис, өндөг байхад л хангалттай. Бондгор сармисыг хальсалж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.
Жижиглэн хэрчсэн сармисаа өөр саванд хийж дээрээс нь буцалсан халуун усаа хийж хий орохооргүй сайтар таглана. Үүнийгээ 24 цаг сэрүүн газар байлгасны дараа сармисны хандыг өөр саванд шүүж авна. 1 ширхэг өндгийг сармисны ханданд хийж автомат холигч эсвэл сэрээ ашиглан өндөгний шар задартал хольж миксэрдэнэ. Ингээд хуурай үстэй байхдаа толгойнхоо хуйхнаас эхлэн түрхэж массаж хийж өгнө.
Сармисны хандыг хуйх, үсэнд дуустал түрхсэний дараа гялгар малгай өмсөөд 20-25минут болно. Их удвал хуйх түлэгдэх аюултай. Дараа нь массаж хийх маягаар шампунь ангижруулагчаараа угаагаад хүйтэн бүлээн усаар зайлна. Долоо хоногт 1 удаа усанд орохдоо энэхүү аргаар үсээ арчилж байж болно. Эхний угаалтаас л таны үс намирч, гялалзан өнгө орсон байхыг та мэдрэх болно.
Өндөгний зуурмаг
Та бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн чухамхүү ямар их өгөөж, давуу талтай байдгийг та бид тэр болгон мэддэггүй билээ. Тэгвэл та бидний өдөр тутам хүнсэндээ тогтмол хэрэглэж буй өндөг байна маш олон ач тустай бүтээгдэхүүн юм. Өндөг нь их хэмжээний уургийг өөртөө агуулдаг бөгөөд хүний үсэнд тэжээл өгч ургуулж, тэжээллэг намирсан зөөлөн, шулуун үстэй болгоход мөн маш чухал нөлөө үзүүлдэг байна.
Өндөгний зуурмаг:
Таньд ердөө 2ш өндөг, 2 хоолны халбага Оливын тос байхад л хангалттай.
Эхний ээлжинд та өндөгнийхөө шарыг аягандаа хийж, дээрээс нь 2 халбага оливын тос хийж сайтар хутгана. Хутгаж бэлтгэсэн зуурмагаа үснийхээ хуйхаас авахуулаад үснийхээ бүх хэсэгт жигдхэн түрхэнэ. Түрхэж дууссаны дараагаар гялгар уут өмсөөд 20 минут орчим байна. Дараа нь шампунь хэрэглэхгүйгээр зүгээр бүлээн усаар угааж, зайлна.
Долоо хоногт 1-2 удаа энэхүү өндөгний зурмагийг үсэн дээрээ тавиж байвал тун удалгүй та гялтганасан, зөөлөн, намирсан үстэй болох болно.
Энэхүү зуурмаг нь хийхэд амархан бөгөөд нилээн үр дүнтэй арга юм.