ӨМӨЗО-ны Ордос хотод болж буй дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хүсэлбаатарын Баярмаа буюу жүжигчин Өлзийхүүгийн охин оролцохоор энэ сарын 18-нд тус улсыг зорьсон билээ.
Тэрбээр “Шилдэг өнгө” продакшны жүжигчин бөгөөд “Miss Mongolia 2012” тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, энэхүү наадамд оролцох эрх өвөртөлжээ. Харин Дэлхийн миссийн уралдааны зохион байгуулагчдын зүгээс сонгон шалгаруулалтад тэнцсэн хариуг наадмын өмнөхөн ирүүлсэн тул богино хугацаанд шахуу бэлтгэлээ базаан “Дэлхийн мисс-2012”-ыг зорьжээ. Хэдийгээр бэлтгэл хийх хугацаа бага ч жүжигчин мэргэжилтэй учраас байнгын бэлтгэлтэй байсан хэмээн түүний ээж, жүжигчин С.Өлзийхүү ярьсан юм.
Тэрбээр охинтойгоо байнга холбоотой байгаа бөгөөд ажлынхаа боломжоор охиноо очиж дэмжих гэнэ. Жүжигчин С.Өлзийхүү наймдугаар сарын эхээр шинэ киноны зураг авалттай байгаа бөгөөд харин түүний хань, “Шинэ өнгө” продакшны захирал Ц.Хүсэлбаатар Ордост очин охиноо дэмжихээр болжээ.