Жессика Анслоу Instagram-д хэдийнэ од болжээ. Учир нь тэрээр 23 настай охинтойгоо үеийн мэт харагддаг байна. Тэрээр долоон хүүхэд төрүүлсэн гэхэд гайхалтай сайхан биеэ авч явдаг үлгэр жишээ ээж юм.
Жессика 19 настайдаа анхны охиноо төрүүлжээ. Үүний дараа тэрээр жин их нэмж, гурван жилийн туршид турж чадаагүй байна. Гэвч тэрээр спортын зааланд эрчимтэй хичээллэж, бэлэн хоол идэхээс татгалзжээ.
Жессика одоо 43 настай ч маш залуухан харагддаг байна. Тэрээр долоон хүүхэд төрүүлсэн ч ингэж сайхан харагддаг тухайгаа “аав, ээж болон хүүхдүүд минь байнга тусладаг болохоор” гэж ярьжээ.
С.Инда
Bataar.mn