Цагаан хоолтнуудад болон, хөнгөн, эрүүл хооллохыг хүссэн хүн бүхэнд зориулсан амтлаг шөлний жорыг бэлтгэлээ. Ажлаасаа оройтож тарсан үед, махан, хүнд хоол идэх нь тохиромжгүй байдаг. Ийм үед та энэ жорыг санаарай.
• 250 гр бүдүүн гоймон
• 4 хоолны халбага самрын тос, эсвэл 3 хоолны халбага буурцагны тосыг 1 хоолны халбага ургамлын тостой холино
• 450 грамын нягтаршуулсан дүфү /12 тэнцүү хэрчимд хуваана/
• Давс, нунтаг хар перец
• 400 гр нялх спинач/ эсвэл жирийн спинач (бууцай)
• 200 гр ногоон сонгино /ташуу маягаар жижиглэж хэрчсэн/
• Жижиглэж хэрчсэн улаан чинжүү
• 3 хоолны халбага буурцагны соус
• Чимх элсэн чихэр
Хийх арга
• Гоймонгоо чанана. Гоймонгоо шүүхдээ чанасан усных нь 1/3 орчмыг үлдээнэ.
• Энэ хооронд дунд зэргийн хайруулын тавнан дээр 2 хоолны халбага тосоо халаана. Дүпүгээ гаргаж давс перецээр амтлаад, хайруулын тавган дээрээ тавьж тал бүрийг нь алтлаг шаргал өнгөтэй болтол тус бүр 2 минут шарж гаргана.
• Сая хэрэглэсэн хайруулын тавган дээрээ нэмж нэг хоолны халбага тосоо хийгээд, спиначаа хийнэ. Спиначинд тос нэвчиж, зөөлөртөл нь шараад, дээр нь ногоон сонгино, жижиглэсэн улаан чинжүү, үлдсэн нэг хоолны халбага тос, буурцагны соус, элсэн чихрээ нэмнэ. Үүнийхээ дээр үлдээсэн гоймонгийн усаа хийгээд хэдэн минут шөл шиг болтол нь гал дээр байлгана. Шөлтэй гоймонгоо 4 аяганд хувааж аягалаад, дээр нь дүпүгээ тавина.