Хүний хүзүүний арьс хэт үрчийж хөгширдөг нь тэнд өөхөн давхарга үгүй, бусад хэсгээс илүү цусан хангамж дутагдалтай байдагтай холбоотой юм. Гэхдээ хүзүүний арьсыг толигор сайхан байлгах арга бий.
Цусны эргэлтийг идэвхжүүлэх арга
-Хүзүүгээ өдөрт хэд хэдэн удаа хүйтэн усаар угааж бай
-Хэрэв та хэт удаан хугацаагаар суудаг ажилтай бол цаг бүрд хүзүүгээ баруун, зүүн тийш хаялан чилээг нь гарга.
-Мөн хүзүүгээ гэдийлгэн бөхийлгөж, гарын ар талаар халтал нь түргэн алгад
Хүзүүний арьсанд тэжээл өгч, чийгшүүлэх арга
Нүүрэндээ чийгшил өгдөг шиг хүзүүндээ ч гэсэн чийгшил өгч байх хэрэгтэй. Долоо хоногт хоёр удаа хүзүүндээ халуун, хүйтэн жин тавь. Зузаан алчуурыг халуун, хүйтэн усаар ээлжлэн норгож эрүү, хүзүүгээ орооно. Халуун жинг 1-2 сек, хүйтэн жинг 3-4 сек тавина. Халуун жингээр эхэлж, түүгээрээ төгсөнө.
Орой бүр лосьоноор цэвэрлээд тэжээлийн тосыг хөнгөн илж түрхэнэ. Давсны уусмал (0,5 л усанд 3 хоолны халбага) шингээсэн алчуураар хүзүүгээ 1-2 минутаар өдөр бүр тогтмол ороож байх.
Давхар эрүү гарахаас сэргийлэх арга
-Намхан дэрэн дээр унтаж сур
-Өдөр бүр хүзүүний дасгал хийж сур
-Шүдэндээ харандаа зуугаад эрүүгээ аль болох урагш нь түрж агаарт тойрог, эсвэл А-Я хүртэлх үсэг зур.
Эх сурвалж: “Эрүүл эмэгтэй” номоос