Тоонондоо нарны цацраг урьж
Тулгандаа галын бурхан залж
Хоймортоо буяны дээдийг хурайлж
Хотолдоо сайны дээдийг хүсэж залбирмуу
Нөхөрсөг нохой жил минь
Нөмөр ивээлээ хайрла
Эзэндээ ээлтэй банхар минь
Ээл буянаа хайрла
Сүслэж залбирсан бүхний
Eрөөлийг хурайлж хайрла
Сүү өргөсөн ижий бүхний
Eсөн хүслийг тэгшилж хайрла
Үрс бүхний нүүрэнд мишээл хайрла
Үндэст бүхний хөрсөнд шим хайрла
Хүн бүхний амьдралд жаргал хайрла
Хөх уяхан замбутивд амар амгаланг хайрла
Амар мэндийн хадгаа
Дэлгэж золгох Монголын
Ашдын сайхан заяаг
Дээд тэнгэр ивээх болтугай
Амны билиг дэлгэрэх
Тэргүүн сарын нэгэн шиг
Амьдрал жаргалын аялгуу
Түмэн үeдээ дуурсах болтугай
Зөөлөн жил ирлээ гэж чамайг угтая
Зөн гэгээн сэтгэлээ дэлгэж тосьё
Хувьтай жил гарлаа гэж биширч угтая
Хурай хурай хурай