Жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудаснаа хайртай залуудаа зориулан ийнхүү бичжээ. “Надад хаяглагдсан бурханы бэлэглэсэн залуу, эмэгтэй хүн дасаж дурладаг үнэн. Хайрлаад халамжлаад л байвал ямар ч эмэгтэйн сэтгэл зөөлөрдөг юм билээ. Олон даваа гүвээ сорилт, олон авир араншин ааш, олон сэтгэл хөдлөлтүүдээр толгой гашилгасан бүхнийг минь түүртэлгүй давж, үнэнч тууштай тэмцэл хичээл зүтгэлтэй, чимээгүй хүлцэнгүй, тэвчээр хатуужилтай, эр хүн гэж ямар байдгийг харуулж, намайг сөхрүүлэхэд хүргэсэн жинхэнэ эр хүн гэж чамайгаа л хэлнэ. Бүхнийг давдаг дийлдэг бүхэнд ялдаг ганц л зүйл бий тэр бол үнэнч зүтгэл, тэндээс энэ хүртэлх бидний зам дардан байгаагүй ээ. Одоо чамдаа хэн хэнээс илүү итгэж байгаа болохоор бүхнээ чамдаа л зориулах болно хайрт минь” хэмээжээ.