Жазз дуучин Ц.Хулан саяхан “Нэг биений хоёр зүрх” мелодрам киноны гол дүрд тоглосон билээ. Тэгвэл энэ удаа тэрбээр шинээр хоёр цомгийн ажилд орсон сурагтай. Эхний цомог нь “My world-2” нэртэй ба хуучны сонгодог, классик поп жазз стилийн дуунууд багтаж байгаа бол нөгөө цомогт нь түүний дуулсан монгол кино, жүжгийн дуунууд багтах ажээ.
Дуучин Ц.Хулан энэхүү хоёр шинэ цомгоо ирэх 11 дүгээр сард өөрийнхөө төрсөн өдрөөр гаргахаар зэхэж байна. Мөн тэрбээр ирэх 8 дугаар сард “Сүүлчийн үнсэлт”, “Энэ бол хайр-2” дууны клипэнд “Sista” продакшн дээр орохоор тус тус төлөвлөж байна.
Б.Дэжид