Нидерландын шилдэг загвар өмсөгч Юбки Стурм, тус улсын улаан загалмайн хамт олонтой Манай улсад ирээд байна. Тэд Монголын улаан загалмайн ус, эрүүл ахуйн хөтөлбөрийн урилгаар ирсэн бөгөөд Нидерландын телевизийн баг хамт олон ч мөн айлчлан ирээд байгаа аж. Телевизийн хамт олны хувьд, Монголд ус, эрүүл ахуйтай холбоотой кино хийх төлөвлөгөөтэй ирсэн аж. Монгол улс, Нидерланд улсын улаан загалмайн нийгэмлэг 2004 оноос хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэхүү айлчлалын талаар мэдээллийг өнөөдөр 15:00 цагт “зууны мэдээ” сонины хэвлэлийн хурлын зааланд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.