үсэг бичих шиг этгээд
Уйтгар гунигийн дасгалаа
өдөр бүхэн хийсээр
Цагаан байшинд лаа
урсаж дууссаныг мартан
Цамцныхаа хаа нэгтээгээс
өөрийгөө эрэн тэмтчихэд
Хөнөөлт цагийн бүрээ
зүрхний угийг хөндөж
Хөндий дуугаар царгихдаа
судасны ханыг тэлнэ
Хөх хотын гудамжинд
улаан дэнлүүнүүд сульдаж
Хөгцтэй тагзны ёроолд
хөгжил дэвшил ёолно
Тээврийн хэрэгсэл дотроо тамхи татангаа…
Хайрцганд хийгээд хаа нэгтээ оршуулчихсан
Хачин бодлуудаа ороолон болохоос өмнө
Цэмцийтэл цэвэрлэчихсэн гэр орноо хаяад
Цэх шударга аянд гарахыг хүснэм.
Айдастайгаа гар барьж нэрийн хуудсаа солилцох
Ахин хэзээ уулзахаа дахин дахин лавлах
Элэгсэг, эрсхэн зориод очихдоо халшрахгүй
Эндээс хаачих ч үгүй аянд гарахыг хүснэм.
Хэзээ би цэвэрхэн гэртээ амгалан суух
Хэзээ би цэл хүйтэн зүрх минь алга төөнөхийг мэдрэх
Хэзээ би бодисын чанарыг мэдрэхээ болих
Хэзээ би бодолгүй, булшгүй диваажинд хүрэх
Санаа алдах минь хоосон байх, санаа алдахгүй болох
Сансрын хүрднээс чөлөөлөгдөн Амитабатай учрах
Тээврийн хэрэгслээ мартан нигүүслээр хүлэглэж очих
Тэр цагийг зорин хаашаа ч зорихгүй аярланам.
Б. Занданхүү
http://anduusanaa.blogspot.com/