Бидний арьс идэж ууж буй бүхнээс шууд хамааралтай байдаг шүү дээ. Өглөө, өдөр, оройн хоолыг идэнгээ хөөрхөн, өө сэвгүй арьстай болмоор байна уу? Тэгвэл бидний хэлэх зүйлд анхаарлаа хандуулаарай. Арсьны өө сэвийг далдлах, өө сэвгүй болгох гэдэг нь үнэхээр их ялгаатай. Арьс тэжээлийн бодисыг хангалттай хэмжээгээр авч чадахгүй бол өө сэвгүй байна гэж хэзээ ч үгүй. Тиймээс, дараагийн удаа гоо сайхны барааны тасаг руу орохоос өмнө, хүнсний тасаг руу шагайгаарай гэж зөвлөе.
Залуужуулах увдистай хад жимсгэнэ
Энэ бяцхан жимсгэнд маш их хэмжээний амин дэм бичил элемент агуулагдаж байдаг. Тэр дундаа С, РР, В1, В6, бета-каротин, марганц, магни, кали, фосфор, төмөр, кальци гээд тоочоод баршгүй. Түүнээс гадна хад жимсгэнэ нь антиоксидандт бодис болон мелатонин хэмээх залуужуулах гормоныг агуулдаг. Чамайг стресст орох үед мелатонин нь чиний эд эсийг хамгаалж байдаг юм шүү.
Орлох бүтээгдэхүүн: сельдерей буюу майлз ногоо, хан боргоцой.
Нарнаас хамгаалах миндаль (almond) самар
Миндаль самар нь Е витаминыг маш ихээр агуулдаг. Е амин дэмийн тухай, түүний хамгаалах үүргийн тухай сайн чи мэддэг л байлгүй дээ. Нэгэн судалгааны туршилтанд оролцсон хэсэг бүлэг хүмүүс өдөрт 20ш самар идсэн бол, өөр нэг бүлэг хүмүүс самар огт идээгүй. Хоёр долоо хоногийн дараа гэхэд самар идэж байсан хүмүүсийн арьс нарны нөлөөнд бага автах болсныг анзаарсан байна. Яагаад вэ? Учир нь Е витамин нь арьсыг нарны хэт ягаан туяа болон хүрээлэх орчны нөлөөнөөс хамгаалдаг юм байна.
Орлох бүтээгдэхүүн: 2 хоолны халбага самарын тос, 120 г брокколи байцаа.
Гөлгөр арьстай болгох хар шоколад
Шоколад идмээр байвч таргалахаас айгаад амруугаа хийж зүрхлэхгүй байх үедээ хар шоколаданд чиний арьсыг зөөлөн, эрүүл болгох олон төрлийн бодис байгааг нэг санаарай даа. Английн The Journal of Nutrition сэтгүүлээс гаргасан нэгэн судалгаанд оролцсон нэг бүсгүй өдөр бүр халуун шоколад уудаг байсан бол өөр бүсгүйчүүд таргалуулдаггүй какао уусан байна. Гурван долоо хоногийн дараа шоколад уусан бүсгүйн арьс гөлгөр болж,арьсны өнгө жигдэрсэн байна. Тэгтэл бусад бүсгүйчүүдэд өөрчлөлт ажиглагдаагүй. Тиймээс, өөрийгөө өдөрт 100гр шоколадаар эрхлүүлэхэд гэмгүй шүү.
Орлох бүтээглэхүүн: тоор эсвэл бөөрөлзгөнө.
Үрэвслийн эсрэг ногоон цай
Халуун байх үедээ ногоон цай нь кахетин хэмээх үрэвслээс хамгаалагч антиоксидант бодисуудыг ялгаруулдаг. Тиймээс, өдөрт 2-3 аяга ногоон цай ууснаар хавдраас сэргийлэх төдийгүй, нарны түлэгдэлтийг хүртэл ангижруулахад туслана. Тиймээс, наранд хэт борлож, түлэгдсэн бол ногоон цай чанаж уугаарай. Гэхдээ халуунаар нь уухаа мартуузай. Хөрсөн үед кахетин бодис үйлчилдэггүй юм шүү.
Орлох бүтээгдэхүүн: сүүтэй цай.
Хар батганаас ангижруулагч лууван
Энэ ногоо нь хараа сайжруулдаг А амин дэмээр баялаг төдийгүй, өсөлтөнд эерэгээр нөлөөлдөг ба арьсны өнгөн давхрагын эсийн үржилтийг сааруулдаг. Улмаар арсны нүх бөглөрөхгүй. Өдөрт ердөө хоёрхон ширхэг лууван идсэн байхад тун удалгүй арьс чинь “баярлалаа” гэж чамд хэлнэ дээ.
Орлох бүтээгдэхүүн : 1 аяга сүү, 1 зүсэм чеддер бяслаг.