МҮОНТ-ийн бүтээл “Хэцүү анги” цувралаар олны танил болсон драмын авьяаслаг залуу жүжигчдийн нэг А.Ганчимэг “Би монгол наадамд дуртай.
Харамсалтай нь наадмын талбай дээр махгүй хуушуур зарж байгааг хараад уур хүрээд байдаг юм” гэжээ. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд махнаас гарч, цагаан хоолтон болж байхад жүжигчин бүсгүй маань харин ч эсрэгээрээ маханд “нугасгүй” бөгөөд “Би мах идэлгүй өнгөрүүлсэн өдрийг үзэн яддаг” хэмээсэн байна. Түүнчлэн тэрээр амьтанд маш их хайртай бөгөөд “Пенси” хэмээх бяцхан нохой тэжээдэг аж. Мөн сонин хэвлэлээр өөрийнх нь тухай худал мэдээлэл гарахад маш их эмзэглэдэг бөгөөд нэг удаа өөрийнхөө тухай уншаад шоконд орж, уйлж байсан удаатай аж.
Duulian.mn Б.Отгон