Мисс Ч.Содтуяа охиныхоо ааваас сүр дуулиантайгаар салснаас хойш элдэв эрчүүдтэй нэр холбогдолгүй “цэвэр” явсан. Учир нь тэрбээр сонголтоо хэдэн жилийн өмнө хийсэн байсан бөгөөд харилцаагаа олон нийтээс тас нууцалж байсан юм. Түүний хайрыг татаж хоёр дахь нөхрөөр нь тодроод байгаа эрийг Э.Галбадрал гэдэг. Та бид “Мон-Атом”-ийн Э.Галбадрал гэдгээр нь мэднэ. Хоёр тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож явсан Э.Галбадрал өдгөө АНУ-д суух консулаар томилогдож, Ч.Содтуяа болон охин С.Содонгоотой нь хамт эрх чөлөөний оронд эрх чөлөө ханхлуулан байгаа юм.
TAC.mn