Хүмүүсийн хандлага
Ер нь бол Монгол хүн байж мах иддэггүй гэхээр ихэнх хүмүүс, гадаад хүмүүс хүртэл маш их гайхдаг. Тэгээд л нээрээ юмуу? Чи тэгээд юу иддэг юм бэ? Мах идмээр санагддаггүй юу? гэх мэтээр ёстой асуултанд булж өгдөг ххэ. Зарим асуулт нь бүр ч хөгжилтэй. “Өө ямар гоё юм бэ, би бас цагаан хоол идэхийг хүсдэг.” гэж ойлгож дэмждэг хүмүүс байхад бас байж боломгүй явдал мэтээр харж, хурцаар шүүмжлэх нэг нь ч бий. Гэхдээ хүмүүсийн хандлага нэг их чухал биш, ойр дотны хүмүүс маань ойлгож, өөрийн сонгосон замаар тууштай явж, түүнээсээ аз жаргалыг мэдэрч байдагтаа маш их баярладаг даа. Ер нь би цаашдаа найзуудыгаа дагуулж явсаар байгаад цагаан хоолтон болгох төлөвлөгөөтэй байгаа хха.
Цаг агаар, уур амьсгал
Манай Монгол маань эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө их хүйтэн газар шүүдээ. Энэ их хүйтэнд цагаан хоолтонгууд яаж тэсч байна? бид чинь махнаасаа илч дулаанаа авах ёстой гэж бас их сонсдог. Миний хувьд одоо үед халаалт дулаантай байр сууцанд амьдарч, сууршлын соёлтой болсон юм чинь заавал илч дулаан авахын тулд мах идэх шаардлагагүй гэж боддог. Гэхдээ бас энэ их өвлийн хүйтэн өдрүүдэд халуун чанарыг ногоог өргөн хэрэглэж дулаан байхыг хичээдэгдээ.
Хоол хүнс
За тэгээд хамгийн чухал нь мэдээж хоол шүү дээ. Та нарын хувьд цагаан хоолтон гэхээр юу иддэг юм болдоо хөөрхий гэж бодож магадгүй. Гэхдээ яг үнэндээ бидний идэх хүнсний цар хүрээ махан хоолтныхоос ч их байж мэдэх юм.
Эх сурвалж: expresso
|