Туранхай байхаас илүү галбиртай байх нь чухал гэдэгтэй чи санал нийлэх үү? Шулуухан савх шиг байхын оронд, дээрээ доороо “тонтгортой” байвал хаана ч секси өөртөө итгэлтэй алхах боломжтой. Харагдах байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг өгзөгний хэсгийг чангалж, хэлбэржүүлж алим шиг болгох 10 шилдэг дасгалыг толилуулъя. Эдгээрээс 3-ыг сонгож өдөр бүр хийгээрэй. Сарын дараа гайхалтай үр дүнг харна.
1. Хайч суулт бол өгзөг, гуяны ТОП дасгал юм. Гараа хажуудаа авч цэх зогсоод, нэг хөлөөрөө урагш мөрний хэмжээтэй алхаж, хойд талын өвдгөө 90 градус болтол нугална. Босмогцоо, угсруулан нөгөө хөлөө урагш тавиад үйлдлийг давтана. Нэг хөлөн дээрээ 15-20 удаа хий. Өвдгөө шалтай аль болох ойр болгоорой, гэхдээ хүргэх хэрэггүй. Хоёр гартаа тохиромжтой хэмжээний хүндрүүлэгч өргөж хий.
2. Энэ ч бас эхний дасгалтай тун төсөөтэй. Нэг ялгаа нь (тийм ээ чи таачихлаа!), урагшаа алхахын оронд хойш алхаад л болох нь тэр. Гэхдээ хайч суултын үед хоёр хажуудаа хүндрүүлэгч өргөдөг бол, энэ дасгалыг хийхдээ хүзүүнийхээ ар талд хүндрүүлэгч барина. Нуруу, мөрөө цэхлэ.
3. Гараа урагш сунгаж өргөөд, нуруугаа цэхлэнэ. Хойно чинь сандал байна гэж төсөөлөөд доош суу. Гуя чинь шалтай паралель, өвдөг чинь 90 градусын тэгш өнцөгтэй болтол суугаарай. Хүсвэл хана налаад хийж болно.
4. Шалан дээр хэвтээд, нэг хөлөө өндөрт өргө. Өвдгөө нугалж болохгүй. Гарынхаа алгыг доош нь харуулж тавиад, хөлөө өргөсөн чигтээ таазаа өргө. Энэ байрлалаа 5 секунд барь. Нэг хөлөндөө 10-15 удаа хийгээрэй. Өгзөг гуянд чинь хэрхэн ачаалал очиж байгааг сайтар мэдэр.
5. Степ аеробикийн гайхамшиг нь ердөө л тавцан дээр гишгэж буух хөдөлгөөнөөр хөл, гуя өгзөгний булчингуудыг зэрэг ажиллуулдагт оршино. Youtube болон өөр сайтуудаас step up-ын бичлэгүүд үзэж, дуртай дуугаа тавьж байгаад дасгалаа хийгээрэй.
6. Хөлөө нийлүүлж, гараа хажуудаа авж зогсоно. Урагш бөхийнгөө, нэг хөлөө хойноо өргөнө. Гараа сунгаж тэнцвэрээ олоорой. Тийм ч хэцүү сонсогдохгүй байгаа ч, энэ дасгал өгзгөнд чинь нилээд ачаалал өгнө гэдгийг санаарай. 10-12 удаа давт.
7. Гараа ташаандаа авч зогсоод, нэг хөлөө хойш нь аажмаар өргөж, аажмаар буулга. Хүсвэл гараа сандалны ар дээр тавьж тэнцвэрээ олж болно. Энэ нь чиний өгзгийг чинь гуянаасаа салангид, тонтгор харагдахад тусална.
8. Дасгалын өрөөний хамгийн олон талын ашигтай төхөөрөмж бол энэ. Яагаад гэж үү? Энэ төхөөрөмж дээр хагас цаг дасгал хийхэд биеийн бүх булчин чангарна. Тийм ээ, үүнд өгзөг чинь ч бас хамаатай. Мөн сайн бие халаалт болдгоороо давуу талтай.
9. Дээшээ харж хэвтээд гараа хажуудаа авна. Гараа шалнаас хөндийрүүлэлгүйгээр өгзгөө агаарт дээш өргөнө. Өвдгөө бага зэрэг нугалж болно. Өргөсөн чигтээ дор хаяж 15-20 секунд барих ба энэ үйлдлээ 12-15 удаа давтана.
10. Хажуу тийш суулт нь эхний дасгалтай ойролцоо. Гэхдээ нэг хөлөө урагш тавиад, нөгөө хөлөө хажуу тийш сунгаж суудгаараа ялгаатай. Тэнцвэрээ олоход хүндрэлтэй энэ дасгал нь гуяны сунгалт болон өгзөгний доод хэсэгт нөлөөтэй.