“Киви” хамтлагийн бүсгүйчүүд тус тусын ажил амьдралыг хөөн багагүй хугацааг үдээд буй. Тус тусын соло уран бүтээлийн гаргаж, гэр бүлийн амьдралдаа түлхүү анхаарах болсон тэд 15жилийнхээ ойгоор эргэн нэгдэн уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Хамтлагийн “Хар сувд” болсон дуучин Намуун “Урлаг бусад хүмүүсээс ялгарах гоё мэргэжил ш дээ. Ялангуяа эмэгтэй хүний хувьд. Биеэ авч явах байдал гээд л бүх зүйл дээрээ төгс өөрийнхөөрөө байлгаж чаддаг. Өглөө 9-с орой 6 хүртэл байнга оффис дээрээ байж байдаг ажил биш. Яг өөрийнхөө чөлөөт цаг, завыг зохицуулж, ажил амралтаа тааруулж байнга гоё байхыг шаарддаг. Тэрнийхээ төлөө хөдөлмөрлөдөг, хичээдэг. Дээрээс нь урлагийн ажил чинь харахад энгийн, болчхоор ч юм шиг хэрнээ тийм биш. Тэр уран бүтээлийг хийхийн тулд цаана нь яаж хөдөлмөрлөж байгааг ойлгоосой гэж хүсдэг. Киви хамтлагийн уран бүтээл багасчихсан, арга хэмжээн дээр нийлээд дуулдаг тийм насан дээрээ ирчхээд байгаа. Бид эмэгтэй хүн, ээж хүн. Ар гэрээ авч явах гээд амьдралаа бас бодох ёстой. Би аавтайгаа төрснөөсөө хойш л холбоотой байсан. Нэг их хол байгаа юм шиг санагддаггүй. Аав дээрээ очоогүй таван жил болж байна” хэмээн хувийн амьдрал болон уран бүтээлийнхээ тухай ярьжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn