Нэр алдартай, хөөрхөн зарим загвар өмсөгчид багадаа бусад охидоос нэг их ялгараад байдаггүй жирийн л охид байсан ажээ. Одоо од болсон тэд багадаа царай муутай, үс зүсээ зүгээр л янзалдаг хүүхдүүд байсныг зургаас нь харж болох юм.
1. Линда Эвангелиста сургуульд байхдаа нэлээн моод хөөдөг, үсэндээ хими хийлгэсэн охин байсан гэнэ.
2. Кристи Терлингтон ч мөн л хими хийлгэж байсан нь одоогийн байгаагаасаа ч оворжуу харагдах аж.
3. Тайра Бэнкс царай муутай охин байсан бөгөөд хамар уруулдаа гоо сайхны мэс засал хийлгэсэн байна.
4. Кейт Моссийн багын инээмсэглэл одоо хэвээр үлдсэн бөгөөд хамгийн царай муутай ч хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч болсон азтай нэгэн билээ.
5. Милла Йовович сургуулийн сурагч байхдаа үсээ овоолон самнасан нь том болох гэж ихэд яарсан шинж юм болов уу.
М.ДАВАА/INFO.MN/