Эмбер Хёрд жүжигчин Жонни Деппээс салахдаа долоон сая долларыг авсан. Энэ мөнгийг тэрээр буяны үйлсэд зарцуулна гэдгээ хэлж байсан юм. Тэгвэл хэвлэлийнхэн Эмбер Хёрд мөнгөө чухам юунд зарцуулсныг олж мэдсэн аж. Хёрд бүсгүй үнэхээр л зарим мөнгөө буян хийхэд зарцуулсан байв.
Түүний нэр Лос-Анжелес хотын Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт томоохон хандив өгсөн хүмүүсийн жагсаалтад бичигджээ. Зарим нэг мэдээллээр бол жүжигчин бүсгүй эмнэлэгт 1-5 сая доллар өгчээ. Яг нарийн тоог нууцалж байгаа юм. Түүнчлэн Хёрд бүсгүй зарим мөнгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах зорилготой Иргэний эрх чөлөөг хамгаалах холбоонд хандивлажээ.
Жүжигчин бүсгүй өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан учраас үүнийг чухал асуудал гэж үздэг байна. Жонни Депп түүнийг зодож байсан гэдэг.
Эх сурвалж www.wikimon.mn