Сүүлийн үед тамхинд охид бүсгүйчүүд тамхинд дурлах болжээ.Тэр ч бүү хэл, зарим жирэмсэн эхчүүд ч тамхи татдаг болсон байна. Жирэмсэн үедээ ч энэ муу зуршлаа хаяж чадахгүй байгаа нь өөрийгөө удирдах чадваргүй байгаатай холбоотой юм. Жирэмсэн эх тамхи татах нь хэвлий дэх ургаа хордуулж, мэдрэлийн сааталтай хүүхэд төрүүлдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Мөн өөрөө тамхи татдаггүй хэрнээ тамхины утаатай орчинд байдаг эхчүүд ч мөн адил тамхины хор нөлөөнд автдаг байна. Олон жилийн турш хийсэн судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн орчинд ажиллаж амьдардаг эхээс төрсөн хүүхдийн ой ухаан, тамхи татдаг эхээс төрсөн хүүхдүүдээс илүү болох нь тогтоогдсон ч огт тамхи татдаггүй, тамхитай орчинд байдаггүй эхээс төрсөн хүүхдийн оюун ухаан нөгөө хоёроосоо хавьгүй илүү байжээ. Тэгэхээр тамхины утаанд дунд өссөн хүүхэд хэзээ хойно тамхины хор хөнөөлийг амсдаг байна. Хэрэв эцэг эх хоёр нь тамхи татдаг бол хүүхдээ сургуульдаа муу сурлаа гэж бүү зэмлээрэй. Энэ нь хүүхдээс биш та хоёроос болж байгаа хэрэг шүү гэдгийг энэ дашрамд хэлье.